Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Лондоны марафонд У.Ганзориг МОНГОЛ ГУТАЛТАЙ ГҮЙЖ, ГЕННИСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО
Папарацци

Лондоны марафонд У.Ганзориг МОНГОЛ ГУТАЛТАЙ ГҮЙЖ, ГЕННИСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/25/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 21-нд зохиогдсон 44 дэх удаагийн Лондоны марафонд 53 мянга хүн замаа дуусгаж рекорд тогтоосон. Тэдний нэг нь Английн Лондон хотод амьдардаг У.Ганзориг байлаа.

Тэрбээр Монгол өв соёлоо сурталчлах зорилгоор “Монгол үндэсний гутал, хувцастай” бүтэн марафон буюу 42 км зайд гүйж Геннисийн рекордод бүртгүүлжээ.  У.Ганзориг дээрх зайг 4:22:59 секундэд туулж албан ёсоор Геннисийн амжилт тогтоосныг албажуулсан байна. Энэ жилийн марафоны эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн гүйгч Александр Мутисо 2:04:01 цагаар түрүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд олимпын аварга, Кенийн гүйгч Перес Жепчирчир 2:16:16 цагаар дэлхийн рекорд тогтоосон билээ.

Энэ жилийн Лондоны марафонд нийт 65,725 хүн оролцохоор бүртгүүлж 54,281 хүн уралдааны замд гарсан. Тэдгээрээс 74 хүн Геннисийн рекорд тогтоох оролдлого хийж 44 нь зорилгоо биелүүлжээ. Тодруулбал 91 настай Дэвид Пикслей энэ тэмцээний хамгийн ахмад оролцогч нь болсон юм. Түүнчлэн замын хориглосон тэмдэг шиг хувцастай марафонд оролцсон (Мэтт Эвиретт, 3:22:16), уралдааны турш унадаг дугуйгаа үүрч гүйсэн эр (Бэн Кэллэт, 3:54:52), хийлдэг хувцастай гүйсэн эмэгтэй (Жоржина Бокс, 5:10:31) гэх мэт олон содон амжилтыг шинээр бүртгэсэн аж.

Мөн марафоны үеэр хандивын арга хэмжээ болдгоороо онцлог. Энэ жилийн хувьд нэг өдрийн дотор 82 сая ам.долларын хандив цугларсан нь дэлхийн рекорд тогтоосныг уралдаан зохион байгуулах хорооны дарга Хю Брашер мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.