Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №5 Н.Оюунбат хууль зөрчин давхар алба хашиж байна
Папарацци

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №5 Н.Оюунбат хууль зөрчин давхар алба хашиж байна

Эрхэм админBy Эрхэм админ08/12/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ.

Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.

Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг, хоёр дахь цувралаар тус байгууллага дахь садан төрлийн холбоог, гуравдугаар цувралаар тус байгууллагын ажилчдын бараг тал хувь нь ногоон пасспорт авсан талаар хүргэсэн. Дөрөвдүгээр цувралд Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл ууснаа шингээж чадахгүй хэрхэн агсамнаж байгааг бичлэгээр хүргэсэн. Энэ удаагийн цувралаар агсам тавьсан хурган даргын эхнэр болох БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат хэрхэн хууль зөрчиж байгаа талаар хүргэхээр бэлтгэлээ.


Н.Оюунбат БТСУХ-ны Гадаад харилцаа, статистик мэдээлэл, технологийн хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 тоот тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалд түр томилогдсон нэгэн юм. Тэрбээр БТСУХ-ны хэлтсийн даргын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ болох Монголын үндэсний паралимпийн хорооны (МҮПХ) Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Мөн Монголын хонхтой бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүний сонгуультай. Энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 18 дугаар зүйл “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”, 19 дүгээр зүйл “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтын хэрэгжүүлэх журам”-ийг олон жил зөрчиж байгаа хэрэг юм. Тэрээр МҮПХ-ны Еренхий нарийн бичгийн даргын ажлаа шилжүүлсэн гэж ярьсан боловч, түүний ажлыг хүлээн авсан хүн байдаггүй ба энэ талаар МҮПХ-ны Чуулган, Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр байхгүй гэдгийг батлах хүн нэгээр тогтохгүй. Энэ албан тушаалыг өөр хүн тус хороонд хашдаггүй. Иймээс Н.Оюунбат нь тус хорооны дотоод үйл ажиллагаанд БТСУХ-ны ажлынхаа хажуугаар тогтмол оролцож байгаа нь ашиг, сонирхлын зөрчил үүсгэж байгаа хэрэг гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг.
Үүгээр зогсохгүй Н.Оюунбат нь Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа хөгжлийн банкны төв байр дах салбарын МҮПХ-ны дансанд санхүүгийн хоёрдугаар гарын үсэг зурж, гүйлгээ хийдэг нь түүнийг ажлаа өгөөгүйн баталгаа болно гэдгийг эх сурвалж баталж байв. Тухайн хорооны банк дах нэгдүгээр гарын үсгийн МҮПХ-ны Ерөнхийлөгч, АН-ын нэртэй зүтгэлтэн Д.Нямхүү зурдаг гэх нэмэлт мэдээллийг энэ хэсэгт дурьдах нь зүйн хэрэг юм.

Н.Оюунбат нь

• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 хэсэг “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг”
• Мөн хуулий 6 дугаар зуйлийн 6.3 хэсэг “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”
• 25 дугаар зүйлийг сүүлийн хэдэн жилийн турш зөрчиж ирсэн.
Үүнээс гадна ОУПХ-ноос улирал бүр тодорхой дүнтэй санхүүжилт МҮПХ-нд ирүүлдэг ба түүнийг Н.Оюунбат захиран, зарцуулдаг гэх мэдээлэл байдаг.
МҮПХ-ны гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөн Н.Оюунбат нь одоог хүртэл оролцож байгааг Олон улсын паралимпын хороо (ОУПХ)-ноос лавлагаа авахад тодорхой болох ба тухайн байгууллагын сайт, мэдээлэлд энэ талаар дурдагдсан байдаг. Түүний нэр, утасны дугаар нь олон улсын сайтад бичигдсэн байгаа юм.

Тэрээр ОУПХ-ны “Эмэгтэйчүүдийн спорт”-ын салбар хорооны гишүүний сонгуультай. Мөн Азийн паралимпын хорооны УЗ-ийн гишүүн, эмэгтэйчүүд ба спортын комиссын даргаар ажилладаг. Азийн паралимпын хорооны У3-ийн хуралд 2023 оны 05 дугаар сарын 27-30-нд Иран улсад оролцсон тухай мэдээлэл өнөөдөр архивт бий.

https://asianparalympic.org/apc-holds-its-30th-executive-board-meeting-in-tehran/

Нэг гэр бүлийн хүмүүс Биеийн тамир спортын улсын хороонд хурган даргаар ажиллана. Нөхөр нь танхайрна. Эхнэр нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргаж байгаад АТГ, ТАЗ, салбар хариуцсан сайд нар нь анхаарах биз ээ..

 

1.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1

https://www.tac.mn/article/145438

2.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод

https://www.tac.mn/article/145459

3.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №3 Ногоон пасспорт хэн дуртай нь авдаг

https://www.tac.mn/article/145495

4.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал

https://www.tac.mn/article/145502

Сэтгүүлч А.Баярмаа

 

 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.