Жүжигчин Д.Ганцэцэг сүүлийн үед бага хүүтэйгээ хамтран арга хэмжээ хөтөлж буйгаа олонд хуваалцжээ. Тэрбээр энэ талаар “Амьдрал аа гэж. Бага хүүтэйгээ хамтдаа арга хэмжээ хөтөлдөг боллоо. Тэр ч бүү хэл хүү минь Англи, Хятад хэл дээр хөтлөөд л… Амьдрал баян, амьдрах нь бүр илүү тансаг аж” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Тайзан дээр ээж, хүү хоёрын уялдаа холбоо, хүүгийн олон хэлээр чөлөөтэй хөтлөх чадвар нь оролцогчдын анхаарлыг татаж, тэднийг эерэг сэтгэгдлээр дүүргэжээ..

