Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Баасанхүү гэр бүлийн хамт халуун оронд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлж байна.

Тэрбээр спортын өндөр ачаалалтай улирлын дараа богино хугацаанд амралт авч, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэхийг илүүд үзэж буй аж.


