Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»‘Автомашинаас татгалзаж, ажилдаа дугугаар явъя’
Фото

‘Автомашинаас татгалзаж, ажилдаа дугугаар явъя’

coolНийтэлсэн: cool09/05/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилтнуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор “АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ – АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” уриалгыг гаргаж ажилтан, албан хаагчид нэгдлээ.
Тус үйлдвэрийн газраас намрын налгар өдрүүдэд дээрх уриалгад нэгдэж автозамын түгжрэлийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг нийт иргэддээ уриалж байна. Цаашид энэхүү арга хэмжээг тус үйлвэрийн газраас шат дараатайгаар зохион байгуулж, автозамын түгжрэл болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад тодорхой хувь нэмэр оруулахаар боллоо.
?Дугуйчдад өгөх зөвлөмж ?
• Аюулгүй байдалд онцгой анхаарах
• Тусгай зориулалтын малгай өмсөх
• Дугуйчид болж өгвөл тод өнгийн хувцас өмсөх
• Дугуй унахын өмнө өөх тос багатай хоол идэх
• Цэвэр ус ууж, алдсан шингэнээ нөхөх
• Автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах
• Замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгөх
?Нийтэд өгөх зөвлөмж?
• Дугуйгаар зорчигчдод зам тавьж өгөх, замын хөдөлгөөнд давуу эрхтэй зорчуулах
• Унадаг дугуйн замаар явган зорчигчид явахгүй байх
• Явган зорчигчид чихэвчээ хэт чангалалгүй орчин тойрноо мэдэрч, анхаарал болгоомжтой зорчих
• Жолооч нар замын захаас нэг метрээс багагүй зай барьж явах
• Явган зорчигчид баруун гар талаа барьж явах
• Зам хааж олуулаа хөндөлсөж явахгүй байх

?ДУГУЙ УНАХЫН АЧ ТУС:
• Стресс, ядаргаа тайлагдана;
• Зүрх, уушигны ажиллагаа сайжирна;
• Чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлнэ;
• Илүүдэл жин байхгүй болно;
• Хөл, гар сайжирна;
• Орчин тойрноо өөр нүдээр харна;
• Явган явахаас илүү хурдан;
• Түгжрэлтэй үед автомашинаас ч илүү хурдан;
• Мөнгөнд хэмнэлттэй (өөрөөр хэлбэл машины түлш, таксинд мөнгө зарахгүй);
• Зогсоол хайх шаардлагагүй;
• Чимээ шуугиан гаргадаггүй.
• Байгаль орчинд ээлтэй
СОНИРХУУЛАХАД?
Их Британид 37 мянга, Германд 28 мянга орчим, Унгарт 10 мянга гаруй дугуйтай шуудан зөөгч ажилладаг. Мөн автомашины түгжрэл их байдаг хотуудад зөрчил гарсан газар шуурхай очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаа, түргэн тусламжийн эмч нар унадаг дугуйг өргөн ашиглах болжээ.
Үйлдвэрлэхэд өртөг бага, шатахуун огт шаардлагагүй, дуу чимээ гаргадаггүй тээврийн хэрэгсэл тул дугуйг Дэлхийн I, II дайны үед байлдаж байгаа талууд өргөн хэрэглэж байжээ. Бүр дугуйт цэргийн тусгай ангиуд хүртэл байгуулж байсан байдаг.

уриалга
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.