Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»‘Буян’ Жагаа хуриманд очих дургүй
Фото

‘Буян’ Жагаа хуриманд очих дургүй

coolBy cool09/30/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

‘Буян’ Жагаа хуриманд очих дургүй шалтгаанаа өөрийн цахим хуудсаар ийнхүү тайлбарлажээ.
Тэрээр ‘Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!
Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих уу гэдэг бодол дарамт болж эхэлнэ.


За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос,  суу,  дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаачдээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.
Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаа юм. Суусаар байгаад хөшчихсөн юм болов уу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаа юм.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдэн төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярина. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.


Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангарагийн шоу байх ёстой.
Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай” гэжээ.

энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.