Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»“Монос косметик” ХХК-н халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан
нийтлэлчид

“Монос косметик” ХХК-н халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан

coolBy cool04/15/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өглөөний мэнд ээ,

Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага. Энэ хүрээндээ өчигдрийн буюу 04 сарын 14-ний УОК-ийн шуурхай штабын хурлын үеэр “Монос косметик” ХХК-ийн үйлдвэрлэж буй “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийн талаар мэдээлэл өгсөн. Гэтэл тус компани өөрсдийгөө зөвтгөсөн мэдэгдэл гаргажээ.

Та хэддээ мэдээлэл өгөх зорилгоор үүнийг оруулж байгаа юм аа.

1. Тус компани ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

2. Монгол Улсад мөрдөгдөж буй халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэлийн тухайд.

Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель Ерөнхий шаардлага стандартын 2-р хүснэгтэд заасан этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель үйлдвэрлэх түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. “Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан. Энэ дагуу тэд торгуулиа төлсөн болно.

3. Хүнсний спирт.

Техникийн ерөнхий шаардлага MNS 0178:2014 стандартад хүнсний спиртийг химийн үзүүлэлтээс хамаарч альфа, тансаг, онцгой, дээд гэж ангилдаг. Техникийн этилийн спирт нь улаан буудайг боловсруулан цэвэрлэж этилийн спирт гарган авах процессын үед үүсдэг нэрэлтийн эхний бүтээгдэхүүн юм. Монгол Улсад Техникийн этилийн спирт MNS 2947:80 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цэвэр улаан буудайнаас этилийн спирт гаргахад эхний нэрэлтээр 93-94 хувьтай спирт гардаг. Үүнийг техникийн этилийн спирт гэдэг. Гар ариутгах гель үйлдвэрлэх Монгол улсын стандартад 96 хувийн тансаг спирт гээд заасан байдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.