Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Лаврын навч мөнгө ч дуудна , хүсэл ч биелүүлнэ
Зөвөлгөө

Лаврын навч мөнгө ч дуудна , хүсэл ч биелүүлнэ

coolBy cool05/02/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхэшгүй мөнх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт дагуулдаг, хүсэл биелүүлдэг ч гэж үздэг.

Эртний Грекийн нэгэн домогт өгүүлснээр “Нарны бурхан, урлагийн бурхан Аполлон лусын хаан Пенегийн охин болох үзэсгэлэнт дагина Дафнад дурлажээ. Аполлон түүнийг ихэд хайрладаг байсан тул золгүй явдал тохиолдох вий гэдгээс эмээн түүнийг цаг ямагт дагаж явдаг байж. Аполлон хайртай бүсгүйгээ лаврын навчны бут болгон хувиргаад өгөхийг хүртэл ааваасаа гуйж ятгадаг байсан гэнэ. Энэ цагаас хойш Аполлоны хамгийн дуртай ургамал нь лаврын навч болж, толгой болон босоо ятгаа лаврын навчаар чимэглэх болсон байна.

Түүнчлэн дайн тулаанд ялалт байгуулсан баатруудыг лаврын навчин хэлхээгээр шагнаж, урлаг соёл, шинжлэх ухааныг дэмждэг нэгэн байсан тул хөгжимчин, дуучин, яруу найрагч, бүжигчдийг хүртэл лаврын навчин хэлхээгээрээ шагнадаг байсан гэдэг. Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашны зан үйлдээ түгээмэл ашиглаж, лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ.”

Жирийн нэгэн лаврын навчны тусламжтайгаар өөртөө аз жаргалыг урин дуудахыг хүсвэл та ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй.

-Лаврын навчин дээр хүслээ бичээд дараа нь түүнийг галд хийж шатаасан энэ л үеэс таны хүсэл биеллээ олж эхэлнэ гэнэ.

-Мөн лаврын навчны ширхэг бүрийг өрөө тасалгааныхаа булан бүрт тавьж аль болох гэртээ удаан хугацааны турш байлгавал гэр бүлийн гишүүдийн өвчин зовлонг үлдэн хөөдөг гэж үздэг.

-Хэрэв лаврын навчийг байнга биедээ авч явбал таныг таагүй байдал болон азгүй тохиолдлуудаас авардаг байна.

-Эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд жижиг лаврын навчийг хуруугаараа имэрч үрээд үнэрийг нь таатайгаар үнэрлэж, өөрийн хүссэн зүйлээ чанга тод дуугаар уншиж буй мэт хэлнэ.

-Лаврын навчийг дэрэн дороо хийж унтвал нойр сайн авч чаддаг. Түүний үнэр нь ядаргаанаас аварч, спортоор хичээллэх эрч хүчийг нэмэгдүүлдгээрээ ч бас онцлог.

-Босгоныхоо ойролцоо хивс, ширдэгэн дор 4 ширхэг лаврын навч байрлуулвал амжилт дагуулдаг гэдэг. Навчнууд нь тус бүртээ шилбэтэй, загалмай хэлбэртэй байвал бүр ч сайн. Сар бүр шинэ сар гарах тоолонд буюу 15-ны сарнаар навчаа шинэ навчаар солиорой.

-Залуу хосууд аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд хуримынхаа өмнө бүхэл шөнийн турш сүйт бүсгүй, залуу нар гутландаа лаврын навч хийж байлгаад өглөө нь талархсан сэтгэлээр гуталнаасаа авахаа мартуузай.

-Үүдний хаалганыхаа дээр улаан өнгийн утсаар 5 ширхэг лаврын навчийг холбож уяад бэхлэнэ. Ингэхэд энэ гэрт амьдарч байгаа хэн бүхний үйл хэрэг бүхэн бүтэмжтэй байдаг аж.

-Хүүхдийн орны дээр лаврын навчны мөчир тавих нь хүүхдийг бузар болон хараалаас хамгаалдаг гэдэг.

-Лаврын навчаар мөнгө ч бас дуудаж болдог. Нэг ширхэг лаврын навчин дээр жүржийн эфирийн тос дусаагаад түүнийгээ мөнгө хадгалдаг газраа хадгална. Ийнхүү хадгалснаар танд шинэ санхүүгийн эх үүсвэр бий болж, мөнгө тань өсөн нэмэгдсээр байх болно.

Эртний Грекийн гүн ухаантан Гиппократ хатаасан лаврын навчийг төрж байгаа эхийн орны ойролцоо тавибал төрөлтийн өвдөлтийг намдаадаг гэдгийг баталсан байдаг ажээ.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.