Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Юу идвэл ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦ сайжрах вэ?
Зөвөлгөө

Юу идвэл ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦ сайжрах вэ?

Эрхэм админBy Эрхэм админ05/27/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Юу идвэл ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦ сайжрах вэ?

• Манай уламжлалт хүнс шар будаа, гүзээний шөл, шар будааны зутан

• Шар лууван, навчит байцаа, нохойн хошуу, цагаан лууван, шидийн самар


• Ногоон гоньд, зираа /шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал/, халгай, гоньд /салаат чагирам/ зэргийг хандалж уух

• Гэр бүлийн тайван байдал

• Гэр бүлийнхэн эх, хүүхдийн дэргэд тамхи, архи хэрэглэхгүй байх

• Хүрэн манжин, гишүүнэ, шанцайд бага зэрэг нитрат агуулагдсан байдаг тул хязгаартай маш багаар хэрэглэнэ.

ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД ХОРИГЛОХ ХҮНС

• Хөхүүл үед утсан, лаазалсан мах, лаазалсан загас, хиамны нитрит гэдэг хорт хавдар үүсгэгч бодис нь хүүхдийн дасан зохицох чадварыг бууруулж, өвчлөлд өртөмтгий болно.

• Өтгөн цай, согтууруулах ундаа, шар айраг нь хөхний сүүгээр дамжин хүүхдийн өсөлт хөгжлийг саатуулдаг.

• Сонгино, сармис, утсан, дарсан хүнс нь хөхний сүүг үнэртэй болгож, хүүхэд хөхнөөсөө дургүйцэх магадлалтай тул хөхүүл эхчүүд хоолондоо хэрэгдэхгүй байх. Хүүхэд эхийн үнэр, сүүний үнэрт дассан, аливаа үнэрт мэдрэмтгий байдаг.

• Хөхүүл эхчүүд тамхи татахыг хориглоно.

Тамхины никотин хүүхдэд хор болно.

• Дарсан, даршилсан бүтээгдэхүүн технологийн явцад нитрит, нитраттай болсон байдаг.

• Халуун ногоо, хайрсан, хуурсан хоол, олон хэрэглэсэн хоолны тос зэргийг хэрэглэж болохгүй.

ХЯЗГААРЛАХ ХҮНС

• Хөхүүл эхчүүд шоколадан чихэр, амтат жүрж, бэрсүүт жүрж, самар, зөгийн бал, өндөг,

гүзээлзгэнэ, зэтгэнэ зэрэг хүнс хэрэглэхэд хүүхдэд харшил үүсгэж тууралт өгөх, шингэнээр суулгахад нөлөөлнө.

• Усан үзмийг хязгаарлана, хэтрүүлбэл хүүхдийн гэдэс дүүрч суулгаж болзошгүй.

• Өргөст хэмх, чавга, гүйлс, ястай чангаанзыг хэтрүүлбэл хүүхэд мөн суулгалтаар өвдөнө.
ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙН ХОНОГТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫГ ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ

200гр мах, тахиа, загас, 1л сүү, тараг, 100-150гр ээдэм, 20-30гр бяслаг, 400-450гр ногоо /төмс 150-180гр/, 200гр жимс, 200-300мл жимсний чихэргүй шүүс, 250-300гр талх, 50гр хүртэл төрөл бүрийн будаа, 15-20гр цөцгийн тос, 25-30гр ургамлын тос зэргийг хэрэглэхэд хоногт шаардлагатай эрдэс бодисыг авдаг байна.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.