УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өүлэн” Л.Өнөрчимэгийн уурыг барав
Будаг нь ханхалсан шинэ парламентийн гишүүн Т.Доржханд олноо “Өүлэн” хочоороо танигдаад байгаа зураач Л.Өнөрчимэгийн уурыг барьж байгаа бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Т.Доржханд гишүүнийг “хулгайч” гэж тодотгож, “Дандаа миний мөрийн хөтөлбөрийг хэлсэн. Оюуны супер хулгайч электродын эрлийзүүдийн хурлийз бол Доржханд юм” хэмээн бичжээ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд “Өүлэн” Өнөрчимэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн бол, Т.Доржханд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон билээ.