Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хартай эхнэрүүдэд шивнэх үг
Зөвөлгөө

Хартай эхнэрүүдэд шивнэх үг

Эрхэм админBy Эрхэм админ07/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хартай эхнэрүүдэд шивнэх үг

Хэн ч юм, хэзээ ч юм бэ “Хайртай бол хартай” гэж хэлсэн байдаг. Үнэндээ хартай эхнэр, нөхрийн дэргэд хажуудах хань нь сэтгэлийн амар амгаланг хэр удаан эдлэх вэ гэдгийг бодож үзэх нь зүйтэй. Сэтгэлийн амар амгалангүй газар хүн удаан тогтдоггүй гэдэг. Тэгвэл хартай эхнэрүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

 


Эмэгтэйчүүд бидний тархи яг булчин шиг. Хөгжүүлэхгүй бол зогсонги, хүчгүй байдалд орно. Бодлууд маань ямар үед хөгждөг вэ гэж үү? Ямар нэг сорилттой тулгарч, асуудлын шийдлийг эрж, логик дарааллаар нь байрлуулж, болж буй үйл явдлуудын учир шалтгааныг тайлах оролдлого хийх үед. Энэ нь заримдаа нөхрөө хардах суурь болдог.

Ихэвчлэн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эсхүл ажлын ачаалал багатай эхнэрүүдэд нөхрөө хий хардах тохиодол гардаг. Өөрөөр хэлбэл, завтай байгаа тархинд элдэв дэмий зүйл бодогдох зай завсар их гардаг.
Хартай эхнэрт нөхрийн “Ажилдаа яваад ирлээ” гэдэг үг нь “Өөр эмэгтэйтэй уулзаж байгаад ирлээ” гэж орчуулан сонсох, утасных нь дуудлагыг шалгаххүсэл тасралтгүй төрөх, урьд нь үерхдэг бүсгүйчүүл нь одоо хаана юу хийж явааг шалтгаангүйгээр шалгаах, нөхрөө секс хийлгүй унтвал сэжиглэсэндээ дотоожийг нь шалгаж үзэх…

Харыг эмчлэхийн тулд ургуулан бодох чадвараа илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулаарай. Гэр бүлийнхээ дараагийн таван жилийн зорилгыг хамтран тодорхойлж түүнийгээ биелсэн байгаагаар төсөөл. Мөрөөдлөө бичдэг дэвтэртэй бол. Мөн өөртөө итгэх итгэлээ хурцлахын тулд “Надаас өөр эмэгтэй рүү яг харж харагдаач” гэсэн бардам бодол төрдөг болтлоо гадаад төрхөндөө анхаарал тавь. Гэхдээ энэ нь нөхрөө базах биш чам шиг сайхан бүсгүйд төрж боломгүй тийм сул дорой бодлуудаасаа өөрийгөө ангижруулахад л төвлөрөх ёстой шүү.

Мөн савангийн дуурьт автах нь киноны дүрүүдийг өөрийнхөө таньдаг хүмүүстэй жишин адилтгах, хэн нэгнээс өшөө авах юм уу, хүүхдийнхээ толгой руу алгадах, нөхрөө хардах сэдэл төрүүдэг болохыг сэтгэлзүйчид тогтоожээ. Тиймээс ”Өнөөдрөөс эхлэн савангийн дуурь үзэхгүй” гэж өөртөө амлалт өг. Тэгээд энэ “хорт зуршил”-аасаа болж өмнө яаж өөрчлөгдсөн тухайгаа жагсаан бич. Нэг их сүржигнэх гээд байгаа юм шиг санагдавч жижигхэн өөрчлөлт ч амлалтын дараа бий болдог шүү дээ. Хүн сонсож, харж байгаа зүйлээ амьдрал дээр өөрөө ч мэдэлгүй давтаж хийх гээд байдаг. Чиний амьдрал драма шиг таагүй адал явдлуудтай байвал яав ч сайхан биш.

 

Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, оройн цагаар хийдэг өөр зүйлтэй болоорой. Шинэ хобби, фитнесс, бүжгийн сургалт ямар сонсогдож байна.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.