Үнэр нь муухай юмаа гэнэ.
Хэдэн цагийн өмнө би 3 сар орчимтой хүүхэд оллоо гэхүү, аварлаа гэхүү ямартай ч нэг танихгүй хүүхэд гэрт минь байж байгаад дөнгөж сая 23 өнгөрөөд явлаа.
Өнөөдөр 18 цагийн үед орцны подвалын өрөөнд бага хүүхэд байдгаараа чарлаад орох гэхэд хаалга нь дотроосоо цоожтой хүүе хаалгаа тавь хүн байна уу онгойлго гэж орилж балбаад нэмэргүй дотроос зөвхөн багтрах шахаж буй хүүхдийн уйлах дуу хүч сул сонсогдоно, би тохойлдож өшиглөж байгаад ямартаа ч үүдийг эвдэж ороод гэрэл асаагаад хартал 2 хүүхэн согтуу тасарсан бололтой тэрийгээд унаж нэгнийх нь өвөрт өнөөх жаахан хүүхэд байдгаараа чарлаастай эх нь мэдээ алга хүүхдийг тэврээд авангуут ашгүй уйлахаа болив, мань 2 сэрэх шинжгүй тул шууд гэрлүүгээ тэврээд ирлээ. Орж ирээд хүүхдийг тайвшруулаад цагдаад дуудлага өгсөн, цаг орчимын дараа цагдаа ирээд мань 2 согтууг аваад явж буйг цонхоороо хальт харав. Цагдаа утасдахыг хүлээж нилээд удаад 108руу утасдсан 108 эхлээд цагдааруу залгана уу гэж түрүүн ярьсан дүүргийн цагдаагийн дугаар өгч бна. 21 цагийн үёд дүүргийн цагдаагаас залгаад хүүхдийн байдлыг асуугаад ээж нь согтуу бна, эрүүлжүүльё гэхээр хөхүүл учир болохгүй, 108руу илгээе гэхээр согтуу болохоор болохгүй, гаргаад явуулахаар хүүхдийг шууд өгөх хэцүү яая даа байз гээд аргаа олж ядаад утсаа салгав.
Тэр хооронд бид хүүхдийг хоололлоо, манай хүүхдүүд уг нь хөөрхөн юм даанч үнэр нь ( нүүрсний утаа) муухай юм гээд усанд орууллаа, усанд их дургүй юм гэхдээ манайд байгаадаа нилээн тааламжтай тайван хэвтээд бна шүү. Өмсөж байсан хувцас нь хүүхдүүдийнхээр үнэртэй тул угаав, өөрийнхөөсөө илүүчилж иж бүрэн хувцас өмсгөлөө. Тэгээд хүлээж байтал цагдаа орцны үйлчлэгч эхийнх нь найз, ээж нь ирсэн гадаа байна, хүүхэд аваад гараад ир гэнэ, би гарах боломжгүй тул та хэд ирээд ав гэдгээ хэлээд орж ирэхийг нь хүлээгээд 25минут боллоо, тэгэж байтал үүд тогшихоор онгойлговол мань хэд зогсож бна, эх нь 30 гаран насны жижигхэн шар хүүхэн бна, өдөр би ороогүй бол хүүхэд чинь ээрээд үхэж мэдэхээр бсан энэ шар хүүхэд хар хөх өнгөтэй эрүү нь чичрээд, толгой усан хулгана шиг хөлөрсөн байсан, ийм бага хүүхэдтэй яаж тасарч унатлаа мэдээгүй болтлоо уув гэсэн чинь уучлаарай, урд шөнө унтаагүй, нөхөр зодоод бид муудалцаад хүүхдээ аваад гэрээсээ зугатсан, өглөө 1хэн пиво уусан гэх юм. Надаас уучлал гуйх яахуу хүүхдээсээ гуй гэлээ. Тэгээд ээжтэйгээ хоёр цагдаатай хамт 11 өнгөрөөд явлаа, яг харахад эх нь хариугүй архичин харагдсангүй цаашдаа гайгуу байгаа гэж найдъя.
Гэхдээ би архичин хүнийг ялгаж мэддэггүй гэмтэй хүн л дээ. Мөн хажуугийн байрны гаднаас манай гэрлүү ороход яагаад 2 биш 25минут болов гэсэн чинь хамт уусан найз нь гэртээ ороод хүүхдийн чинь хувцас аваад ирье гээд түлхүүрээ аваад зугатаж, цагдаатай юутай нь мад тавиад алга болж тэрийг хайгаад олсонгүй 20 гаран минут болсон гэнэ. Ёр нь хүүхнүүд нөхөр гэсэн юмтайгаа зодолдож, уурлаж гомдож болох ч үр хүүхэддээ уур бухимдлаа гаргахааргүй сэтгэлзүйн боловсролтой болмоор юмаа, жижиг том ч гэр бүлийн маргааны хохирогч нь үр хүүхэд болох юм. Доорх зурган дээрх нөхөр уг нь их дориун юм, хөөрхөн хүүд аз жаргал хүсч бас дотроо шаналгаатай зовоостой үлдээ дээ би.
Дээлийн хээ ярьж суухаар дэлэм хүрэхгүй үрсээ хамгаалах талаар хэлэлцэхсэн дээ бид…