Амьдрал ер нь их хоржоонтой эд. Тэр “хоржоон” өөрийн үр хүүхэд хүний хүүхдийг хайрлан дурлаж адилхан ээж, аав болох үед илүүтэй мэдрэгдэнэ. Ганц бие бүсгүйчүүдийг өмгөөлөх дуу хоолой болж тэдний зөвтгөлийг хийхийн төлөө л уран бүтээлээ хийдэг гэмээр жүжигчин Г.Ундармаа өөрөө тэгш дүүрэн амьдралтай жаргаж яваа нэгэн.
“U film”-ийн үүсгэн байгуулагч жүжигчин Г.Ундармаа тун удахгүй “Single lady’s” уран сайхны киноныхоо төгсгөлийн ангийг үзэгчиддээ хүргэхээр болсон. Киноны нээлтээс өмнө ээж охин хоёртойгоо “Номун” амралтын газар хэд хонохоор хөдөлжээ.
Түүний охиныг Бэрцэцэг гэдэг. Нүдэнд дулаахан хэвлүүхэн охин.
Харин ээжийг Туяа гэдэг. тэрбээр залуу насандаа УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг, бас мундаг бүжигчин байжээ.
Г.Ундармааг цэцэрлэгт байх үеэс нь багш нар нь “Чиний ээж бүжигчин юм чинь чи авъяастай л байж таарна” хэмээснээр урлагийн арга хэмжээнд оролцож эхэлсэн гэдэг.
Жүжигчин Г.Ундармаа ээжтэйгээ усны дусал мэт адилхан. Царай зүс бие хаагаараа гайхуулж залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан бүжигчин бүсгүй Туяа Гончиг хэмээх залуутай гэрлэж, монгол түмний хайртай жүжигчин болсон охин Г.Ундармааг төрүүлжээ.