Монголын урлагийн сайхан бүсгүйчүүд дундаас МУГЖ У.Уранчимэг өдгөө 48 настай ч үеийнхэн дундаасаа залуулаг, загварлаг, хөдөлмөрч нэгэн.
Жилд нэг уран сайхны кино өлгийддөг “Хувьсал” прадокшныг тэргүүлдэг тэрээр үсээрээ тоглуулсан гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Шинэ уран бүтээлийнхээ зураг авалтаар үс минь авах юмгүй болсон. Ойрд ихэвчлэн малгайтай зургаа оруулна. Би малгайнд хайртай” гэжээ.
Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх тусмаа нууцлаг байдаг хэмээн ярьдаг тэрээр өөрөө ч үзэсгэлэнтэй бүсгүй.