Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа
Мэдээ

Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

coolНийтэлсэн: cool09/18/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва  онцлон хэллээ.

Тэрбээр “2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажиллалаа” хэмээв.

Үүний дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүндэтгэлийн чуулганд үг хэллээ.Тэрбээр ”Нийслэлчүүдийн маань Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгуулсан 2016-2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Отгон чуулган” хуралдаж байна. Өнөөдөр “Хүндэтгэлийн чуулган” хуралдаж буй энэ цаг дор дөрвөн жилийг та бид хамтдаа ямар замыг туулан өнгөрөөснийг товчхон  онцлоё гэж бодлоо. 2016 он бидний сонгогдсон орон нутгийн болоод Улсын их хурлын ээлжит сонгуулийн жил. Монгол улс эдийн засаг нь элгээрээ хэвтсэн, хэвтэрт орсноо зарласан хүндхэн үе байсан. Улс орноо нүүрлэсэн хямралаас хэрхэн гаргах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй, ард түмний дүүрэн итгэлтэй “МАНДАТ”-ыг бид хүлээж авсан. Улсын Нийслэл маань улсын хүн амын  “ТЭН ХАГАС”, эдийн засгийн “ХАГАСААС ИЛҮҮ” тул энэ хямрал тэр хирээр “ИЖИЛ” байсан. Бүсээ чангалах, сахилга батгүй болсон санхүү, засаглалаа ч засаж янзлах багагүй ажил “БИД-45”-д ч бас ноогдсон. НИТХ, Засаг даргаас хямралыг даван туулах төрийг бодлоготой уялдуулж 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”, 2019 оныг “Нэг хот-Нэг стандарт”-ын жил болгон ажиллаа. Энэ хүрээнд хамгийн чухал зүйл болох иргэдийнхээ ажлын байраа хадгалж авч үлдсэн нь Нийслэл 2019 он хүртэл Засгийн газар, Иргэдийн өмнө хүлээсэн үүрэг “ОРЛОГО”-оо нэр төртэй тасалдуулалгүй ирсэн.Товчхондоо улсын хэмжээнд, нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадсан явдал маш чухал байлаа. Энэ бодлогын үр дүнд “АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛЛАА” Засгийн газар 2019.05.15-ны өдрөөс эхлэн “ТҮҮХИЙ НҮҮРС” түлэхийг хориглосон. Үүнийг төрийн бүх байгууллага албан хаагчид оролцож байж хэрэгжүүлсэн. Харин хүлээн авч дэмжсэн “ИРГЭН” бүртээ энд суугаа “ТӨЛӨӨЛӨГЧИД” та бүхэндээ баярлалаа. “Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт” оруулж түүнд нийцүүлж Нийслэлийн гол суурь хуулиуд болох Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчлэл “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан. Нэг бүлэг “Улаанбатар хот ба дагуул хот” туссан нь Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн шинэчлэл, хөгжлийн бодлого нь төрийн бодлогод тусгайлан туссан. Мөн дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ УИХ-аар “Шинэ Зуун мод”, “Майдар” хот байгуулах шийдвэр гарлаа. Дэд бүтцээ хөгжүүлж “ДЭД ТӨВ”-үүдийг байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төв 2020 онд дуусна, Дэнжийн мянга, Дамбадаржаа эхэлсэн,  Шархад, Толгойт бэлтгэл ханган ажиллаж байна. Орон сууцны бодлогоо тодорхойллоо. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас анх удаа гаргаж хөрөнгө босгож чадлаа. УИХ, ЗГ, Сангийн яам, Монгол банкТүрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууц иргэдэд хүрч эхэллээ. Дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлого нь агаар орчны бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын суурь юм. Зам харгуйн хувь томоохон шинэчлэл хийгдлээ. Налайх хүртлэх 2 урсгалтай 4 эгнээ зам, Яармагийн болон Замын цагдаагийн олон түвшний гүүрэн зам, Сонсголонгийн гүүр болон хот доторх замууд, дугуйн зам гэх мэт нийтдээ 200 гаруй км  Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 1,7 м2 байсан бол өнөөдөр 4,3 м2. 63 байршилд цэцэрлэгт хүрээлэн, тохижилт хийгдлээ. Хууль зөрчин олгосон газруудыг чөлөөллөө. Иргэддээ ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эрчимтэй хийгдэж байна. 2016-2017 хичээлийн жилд Цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт  онд 72 хувьтай байсан бол өнөөдөр 81,4 хувьтай болж нэмэгдлээ, Сургуулийн гурван ээлжийг хоёр ээлж болголоо” хэмээн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн үр дүнг товчхон танилцуулсан юм.

Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.