Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Мэдээ

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

coolBy cool09/24/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

Энэ он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад бүртгэгдсэн. Хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд бүртгэгдсэн. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн авто тээврийн товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Мал эмнэлгийн газруудын алба хаагчид хяналт, шалгалт хийн ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт өвчний халдварыг нийслэл хотод оруулж ирэхгүй байхад онцгой анхаарч ажиллалаа. Мөн сүүлийн өдрүүдэд гал түймрийн гаралт ихэсч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Гал түймрийн шалтгаан нь цахилгааны буруу холболт, үнс нурмаа ил задгай асгах, цахилгаан ашиглалтыг хэтрүүлэх, авто тээврийн ослын улмаас машин шатах, яндангийн цоонолт зэргээс үүдэж байна. Гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдсан. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлэх хэрэгтэй юм.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3956 иргэн байна. Гэрийн ажиглалтад одоогоор найман хүн дөрвөн Өрхийн эмнэлэгт хянагдаж байгаа юм. Зам тээвэр, хөгжлийн яамны мэдээллээр 22 галт тэрэгт 5739 зорчигч, 15 нислэгээр 1189 зорчигч ирсэн. Авто тээврийн 207 хэрэгслээр нийт 4632 иргэн ирж, хяналт тандалтад хамрагдсан. Энэ үеэр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн томуу, томуу төст өвчний улирал ирж байна. Үүнтэй зэрэгцээд коронавирусын халдвар гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэд маскаа тогтмол зүүж, гараа ариутгах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.