Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Бусад ААН-ийн нөөц автобуснуудыг “Автобус-1”-ийн чиглэлүүдэд гаргасан, нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна
Мэдээ

Бусад ААН-ийн нөөц автобуснуудыг “Автобус-1”-ийн чиглэлүүдэд гаргасан, нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна

coolBy cool12/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.

Өчигдрийн /2020.12.06/ байдлаар 94 чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 139923 хүн зорчжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 120 зорчигч тээвэрлэсэн байна. Харин өнөөдөр /2020.12.07/ 94 чиглэлд 855 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.

Түүнчлэн Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах, автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн.

Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. тэрбээр “Автобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855 автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.