Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Бүсээ эрхэмлэх ёсон
Зөвөлгөө

Бүсээ эрхэмлэх ёсон

coolBy cool02/16/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрийн хийморь малгай бүсийг чинь

Эцгийнхээ хөрөг шиг дээш нь залья даа /Дуунаас/

Монголчууд хаана ч явсан хэзээ ч тэр эрхэмлэн хүндэтгэж явдаг зүйлийн нэг бол малгай, бүс.

Тэр дундаа эр хүний хийморь сүлд малгай, бүсэндээ гэж хэлэлцдэг. Нүүдэлчин аж амьдралын өдөр тутамд хүмүүс морь тэмээ унаж ажил амьдралын олон зүйлийг амжуулдаг. Ан авд явахдаа нум сумаа агсах, даалингаа бүсэнд хавчуулах зэргээр бүсэнд хавчуулж тогтоодог зүйл олон бий. Ер нь монгол хүн хэн ч байсан нэгнийхээ толгойд хүрэх, малгайгаа дор тавих дургүй байдаг. Эр хүний эрхэм дээд гоёлыг сайхан малгай, сайн бүс гэж үздэг. Ялангуяа өрхийн тэргүүний бүс бол тэр айлын эрхэм дээд зүйлийн нэг. Тиймээс эрхэм дотно хүндэтгэлийн илэрхийлэл болгож бүсээ солилцож ах дүү бололцдог ариун ёс бий.

Тухайлбал Чингис хаан Жамухатай анд бололцохдоо алтан бүс солилцдог бол Ромын папаас Хувилай хаанд алтан бүс бэлэглэж байсан тухай бид түүхийн сурвалж бичгээс мэднэ. Одоо ч гэсэн сар шинийн баяраар ойр дотны ах насны эрэгтэй хүнд бүс болон бүсний материал бэлэглэдэг уламжлал үеэс үе дамжин хадгалагдаж байна. Эр хүний сүлд бүсэнд байдаг гэж үздэг учир эрэгтэйчүүд хээр гадаа хаан ч явсан унтахдаа бүсээ туулай зангидаж дэрэн доороо хийдэг. Манай ард түмэн бүс чанга бол бие чанга, айл гэр тогтвортой бол төр бат чанга гэж ярилцдаг. Мөн ард түмний дунд :

Бүтэх төрийн бүс

Мандах төрийн малгай

Дэлгэрэх төрийн дээл

Тулах төрийн гутал гэж монгол хувцсаа магтсан магтаал өргөн дэлгэр тархсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.