ШУУРХАЙ:2021.03.19 өдөр дөнгөж сая БЗД-ийн 26-р хороонд байрлах Elizabeth хотхоноос хүн унаж амь насаа алдлаа.
Одоогоор хэргийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус хэсэг буюу БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм.