Мисс Т.Туяамаагийн шинэ хайрын баталгаа нэг нас хүрлээ
Амраг залуутайгаа хамт Австралид амьдарч, анхны үрээ төрүүлсэн мисс, загвар өмсөгч Т.Туяамаа 2019 онд эх орондоо ирээд хэсэг хугацаанд “нуугдсан”. Нөхрөөсөө салснаа нууцалж, охиноо ганцаараа өсгөж байгаа мисс бүсгүй төд удалгүй загварын агентлаг байгуулан реклам сурталчилгаанд тоглож эхэлсэн юм. Улмаар 99 цэцгийн баглаа, романтик аялалын зургуудаар гайхуулах болсон мисс Т.Туяамаа шинэ хайртай учирч, охиноо аавтай болгоод зогсохгүй дүүтэй болгосон.
Мисс Т.Туяамаагийн шинэхэн хайрын баталгаа болсон хүү нь нэг нас хүрсэн байна. Улмаар хүүгийнхээ баярын зургуудыг олон нийттэй хуваалцсан байх юм.