Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Олны танил “аргагүй сайхан” Бурмаа нартай танилц
Папарацци

Олны танил “аргагүй сайхан” Бурмаа нартай танилц

coolBy cool04/19/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэзээнээс ном зохиол, үүх түүхэнд “Бурмаа” нэртэй бүсгүйчүүд бал бурам шиг гоо үзэсгэлэнтэй, ааль сайтай, авъяас билэг дүүрэн, амжилт бүтээлтэй явааг дүрслэн өгүүлдэг. Магадгүй тэдний нэрний онцлог хувь тавиланд нь нөлөөлдөгийг үгүйсгэхгүй. Энэ удаад бид монголын салбар салбараас олноо танигдсан Бурмаа нарыг тоймлон онцолж байна.

Дуучин Болдбаатарыг эхнэрээс нь салгаагүй гэдгээ баталдаг ардын дууч Д.Бурмаа


Монголын нийтийн дууны урлагт өндөр гоолиг нуруу туруу, бие хаа, өвөрмөц содон уянгалаг дуу хоолой, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг бүсгүй бол Увс нутгийн унаган охин, ардын дууч Д.Бурмаа.
Урлаг судлаач мэргэжилтэй гэдэг тэрээр оюутан ахуйгаасаа олноо танигдаж, дуу хоолойгоороо Түмэндэмбэрэл агсныг санагдуулж байсан гэдэг.


Түүнийг дуучин Болдбаатартай хамтран амьдарч байсан талаар тухайн үеийн шар хэвлэлүүд бичдэг байсан ч, дуучин бүсгүй энэ мэдээллийг эрс үгүйсгэж “ Нэг нутгийн болохоор үргэлж бие биенийхээрээ орж гардаг байсан. Одоо ч гэсэн маш сайн найзууд. Тэр үед намайг Болдоог эхнэрээс нь салгаж, бүр сууж барих дээрээ тулсэн гэж бичсэн байсан. Гзхдээ бид хоёрын хамтарч дуу хийж байх үеэр Болдоо эхнэрээсээ салсан гэдгийг би хожим мэдсэн. Бодвол тэдний амьдралд болохгүй зүйл байгаад салсан биз. Түүнээс биш би Болдоог эхнэрээс нь салгаагүй гэдгээ ам бардам хэлж чадна. Тэр үед би нөхөртэйгээ үерхэж байсныг Болдоо мэддэг байсан” хэмээн ярьсан байдаг. Түүний нөхөр Улсын начин Б.Насандэлгэр. Тэд гурван хүүхэдтэй.


39 насандаа Олимпын эрх авсан О.Бурмаа


Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд энэ сарын эхээр Казахстаны Алматы хотод болсон. Тус тэмцээний 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа ялалт байгуулж, “Токио-2020” олимпын эрх авсан нь монгол түмний бахархалыг төрүүлээд буй.


Түүний хувьд “Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд өдгөө 39 нас хүрч байгаа юм.

Улаанбаатарын унаган охин тэрээр өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг тэрээр “Нас бол тоо учраас зоригтой барилддаг” гэж хэлэх дуртай. Тэрээр мөн л гурван хүүхдийн ээж билээ.


Намаасаа “жийгдсэн” сайд асан Р.Бурмаа

АН-ын хүчирхэг лидэрүүдийн нэг явсан Р.Бурмаа өдгөө хувийн бизнесээ эрхлэнгээ эмээгийнхээ үүргийг биелүүлээд улс гэрийн асуудлаас хөндийрөөд буй.


Нэгэн цагт Хүнс хөдөө аж ахуйн сайд явсан тэрээр тухайн үедээ давхар дээлээ тайлж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж явсан үүх түүхтэй. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдэг яриа байдаг.


ХХАА-ын сайд байхдаа улсад 16 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх яриа байдаг. Үнэн худал нь батлагдаагүй уг яриа гарснаас хойш тэрээр төрийн ажлаас хөндийрч эхэлсэн. Түүнийг АН-ынхан нь “жийсэн” гэх яриа ч байдаг.

“Аргагүй сайхан Бурмаа”Сүүлийн үед сошиалаар “балбуулаад”

байгаа Никитоны Баачка АНУ-аас ирсэн даруйдаа “Аргагүй сайхан Бурмаа” нэртэй дуу гаргаж, рок попын ертөнцөд жинхэнэ бөмбөр тэсэлж байв. Энэ явдал өнгөрөөд хэдийнэ 16 жил болжээ. Тус дууныхаа клипэнд “мөнхийн залуу” топ модель Э.Одгэрэлийг тоглуулсан нь нүдээ олсон явдал олсон.

Топ бүсгүйн ялдам, янаг тачаангуй төрхийг гаргасан тус клип одоог хүртэл моданаас гараагүй л байгаа. Учир нь аргагүй сайхан Бурмаа өнөөдөр ч өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр залуусын харцыг булааж, зүрхийг эзэмдсээр байгаа юм.

37-р точкын Бурмаа


Бурмаа нэртэй хүүхнүүд үргэлж үзэсгэлэнтэй, гал цогтой, зоригтой, нөхөртөө үнэнч байдгыг илтгэсэн дүр бол жүжигчин Одончимэгийн бүтээсэн “37-р точка” цувралын дүр.m

Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Сайн, муу ямар ч үйл хийсэн хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.