“Ододтой бүжиглэе” шоуны хамгийн өхөөрдөм оролцогчдын нэг бол реппэр Цэцэ.
Шоу эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайрыг татсан тэрээр сүүлийн үед гэр бүлдээ анхаарлаа хандуулах завгүй яваа бололтой. Түүний гэргий Саруул хамт авхуулсан зургаа цахим хуудаснаа дэлгэж “Нөхөртэй байсан юм байна” хэмээн бичжээ.
Түүний ингэж бичих нь арга ч үгүй биз. Аав нь нялх балчир хоёр хүүдээ зориулах цаг заваа нэвтрүүлэг шоунд үрээд явахад эхнэр хүнд хэцүүхэн байдаг нь мэдээж.