“Яг түүн шиг” шоуны оролцогчдын нэг залуу жүжигчин Н.Мөнхсоёл нэг үе кино урлагт хит болж байв. Олон кинонд гол дүрд шилэгчид тэр олон жүжигчин охидоос ганцаараа “Яг түүн шиг” шоунд шилэгдсэнийг бодохоор мундаг байхаас яахав.

Ганц бие ээж бүсгүй МУГЖ Б.Бат-Өлзийн хүү Б.Тамиртай болзож байсан нь эртний явдал. Түүний дараа загвар өмсөгч Хайдав гэдэг залуутай хайрын романс үүсгэж, хамтран амьдарч байсан. Тэгвэл тэрээр дахин ганц бие ээж байх сонголтыг хийж, найз залуугаасаа салсан бололтой. Хайдав хархүүгээ огт дурсахаа больжээ.

Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрсөн оны сүүлчээр ганц бие ээжийн жаргал зовлонг амсч яваа хүмүүсийг бүү “Бонус”-тай гэж цоллооч хэмээн цахим хуудаснаа бичиж олны анхаарлыг татаж байв.
Тэрээр “ Хүмүүсийн бонустай гэж цоллодог ганц бие ээжүүдийн амьдрал үнэндээ тийм дардан биш. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог олон эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд хэнээс ч дутахгүй ажиллаж хөдөлмөрлөн амьдралын төлөө зүтгэсээр байгаа. Ар гэр хүүхдийнхээ асуудлыг бүгдийг нь өөрөө л зохицуулна. Хэн ч тэдний нулимсыг арчихгүй, хэн ч тэднийг эвийлэхгүй. Монголд ганц бие ээжүүдийн дийлэнх нь ажил хийдэг. Гэхдээ ажил дээрээ амрах ч завгүй ажиллаад орой нь гэртээ ирээд гэрийнхээ ажилтай зууралддаг. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлнэ, гоо сайхан байхыг хичээнэ. Үнэндээ ганц бие ээжүүдийн сэтгэлийг хүүхдээ ганцаараа нийгмийн хандлага хамгийн ихээр эмзэглүүлдэг.
Юу гээч “бонус”-тай юм гэсэн, нөхрөөсөө салчихсан гэсэн,ганц бие ээж юм билээ” гэхчлэн ил болон далдуур ярина хүүхэд томрохын хэрээр сонсоно, ойлгоно, магадгүй ичдэг ч байх. Хүний үрийг бонус гэж хэлэхээ зогсооё. Тэр хүн, тэр бонус биш” хэмээн бичиж байлаа.


