Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт экс найз бүсгүй болох Г.Ганчимэгтэйгээ эргэн эвлэрч, хамтдаа амьдарч эхэлжээ.
Тэд жил орчмын өмнөөс үерхэж эхэлсэн боловч найз бүсгүйгээ удаа дараа зодсо н гэх асуудал сошиал сүлжээнд дэгдсэн. Тэр бүүхэл, цагдаагий н байгууллагад дээрх асуудлаар хэд хэдэн удаа шалгагдсан.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Г.Ганчимэг гэх эмэгтэй хувийн инстаграм хаягандаа өөрийн хамтран амьдрагч фитнесс модель, загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зодуулса н гэх мэдээллийг нийтэлж удалгүй устгасан байдаг.
Энэ хэргий н талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсо н гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан.
Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлий н тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлий н хэрэ г нээж, шүүхээ р шийдвэрлүүлэх саналтайгаар хоёрдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газарт уг зөрчлий н хэргий г шилжүүлсэн” хэмээн ярьсан байдаг.
Фитнесс модель, загвар өмсөгч С.Эрдэнэцогт дээрх асуудлын дараа “Зэвүүн яриа” ток шоунд оролцох үеэрээ тухайн эмэгтэйд гар хүрсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэхдээ 3, 4 сарын өмнөх асуудал хэмээн хэлсэн юм.
Уг ярилцлагын дараахан модель залуу гоонь эр болсноо зарлаж байв.