Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа.
Монгол түмний сонсох, аялах дуртай дуунуудын нэг бол “Унаган хайр” билээ. Тэр ч утгаараа дуучныг нь бид “Унаган хайр”-ын хэмээн цоллох нь буй.
Тэрбээр “Аав минь Дундговь аймгийн хүн, ээж минь Архангай аймгийн Хангай сумын уугуул. Намайг өдий зэрэгт хэргэсэн ижий, аавдаа баярлалаа. Намайг жүжигчний мэргэжил эзэмшихэд сэтгэл зүрхээ зориулсан багш нартаа, хамт олондоо баярлалаа. Үүнээс гадна намайг хүндэтгэж, үнэлсэн үзэгч түмэндээ талархал илэрхийлье. Уран бүтээлч болж, хоёргүй сэтгэлээр урлагт зүтгэсэн хөдөлмөрийг минь төр үнэллээ. “Унаган хайр” жүжгийн дууг би оюутан байхдаа дуулж байлаа. Үүнээс хойш 1980-аад оны жүжиг, киноны дууг дуулсан” гэлээ.
Мөн нэгэн хэвлэлд “Хүн хэдий өтөлж,хөгширсөн ч гэсэн унаган хайраа хэзээ ч мартдаггүй, үргэлж залуугаар харагддаг” гэжээ.