Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл – 2021.06.07
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл – 2021.06.07

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/07/2021Шинэчилсэн:06/08/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Вакцинжуулалт:

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 12 цэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 06.06-ны өдөр 2 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 31 тусгаарлан ажиглах байр, 14 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 81 цэгээс 5164,8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 5164,8 кг хогийг устгасанаас 3730,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1434,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 7 тээврийн хэрэгсэл, 24 хүн ажиллажээ.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 188 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 565.433 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 244 объектын 79.776 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймаг орон нутагт 188, нийслэлд 334, улсын хэмжээнд нийт 522 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

Хүнсний худалдааны-220, үүнээс нийслэлд 152
Хүнсний үйлдвэр-4, үүнээс нийслэлд 4
Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-63, үүнээс нийслэлд 46
Хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны төв-98, үүнээс нийслэлд 34
Үсчин, гоо сайхан, хумс засал-100, үүнээс нийслэлд 79
Нийтийн халуун ус, саун, бассейн-9, үүнээс нийслэлд 5
Амралтын газар, жуулчны бааз-3, үүнээс нийслэлд 3
Зочид буудал, дэн буудал-4, үүнээс нийслэлд 2
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /фитнес,иог/-9, үүнээс нийслэлд 8
Сургалтын төв-2, үүнээс нийслэлд 1
Сүм хийд-1, үүнээс Говь-Алтай аймагт 1
Хүнс тээвэр-3, үүнээс нийслэлд 0
Тоглоомын газар-3, үүнээс Говь-Алтай аймагт 1, Сүхбаатар аймагт 2 хамрагдлаа.
Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 566 зөрчлийг илрүүлж, 303 буюу 54 хувийг арилгуулж, 10 заалт бүхий 2 албан шаардлага, 1490 заалт бүхий 139 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэв.

Илэрч буй дутагдлыг тоогоор харуулбал:

Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-67
Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-65
Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-41
Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй-38
Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-44
Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-37
Ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй-25
Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-47
Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-35
Ажлын байр, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-54
Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-21
Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-72
Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-16
Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-4

МХЕГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.