Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»ТАВАНБОГДЫН Ц.БААТАРСАЙХАН 3 КОМПАНИАР 40 ТЭРБУМЫГ
Фото

ТАВАНБОГДЫН Ц.БААТАРСАЙХАН 3 КОМПАНИАР 40 ТЭРБУМЫГ

coolBy cool11/14/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Их мөнгийг том улстөрчид л иддэг, тэд идэж л байх ёстой юм шиг ойлгож, үл тоомсорлож ирсэн монголчуудын нүдийг нээж, чихийг онгойлгосон зүйл бол мэдээж, ЖДҮ. Харин ЖДҮ-гийн дуулианы хүчээр тэрбумаар нь ичих нүүргүй халаасалж байсан улс төрчдийн багийг хуулж, бас тэр багийг олон жилийн турш өмсөж явсан нам намын төлөөлөл нэр хүндтэй улс төрчид, тэдгээр улс төрчидтэй сүлбэлдсэн бизнесийн бүлэглэлийг хайр найргүй илчилсэн энэ цаг үед сэтгүүлч миний бие Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн “араас явав”.

Ингэж явсаар энэ олон жилийн турш чиг чимээгүй “мартагдсан” байгаа 43 компанийг илрүүлсэн юм. Харин энэхүү 43 компаний магнайд толгойдоо шороогүй давхиж байгаа Таван богд группийн захирал Цагаачийн Баатарсайхан гэгч эрхэм өөрийн эрхгүй анхаарал татав. Учир нь Үнэ тогтворжуулах 3 их наядын 40 тэрбумыг нь энэ хүний хамаарал бүхий 3 компани хувааж авсан явдал юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд таван дэд хөтөлбөр хэрэгжүүлж, 3 их наядын зарцуулсан байдаг. Харин энэхүү таван дэд хөтөлбөрийн нэг Гурилын үнэ тогторжуулах хөтөлбөрт Цагаачийн Баатарсайхан гэгч энэ эрхэмийн хамаарал бүхий Од групп ХХК 16.318.000.000 \16 тэрбум 318 сая\, Улаан Од ХХК 200.000.000 \хоёр зуун сая\, Улаанбаатар гурил ХХК 24.000.000.000 \24 тэрбум\гэсэн гурван компани нийтдээ 40.518.000.000 \40 тэрбум, 518 сая\, төгрөгийн санхүүжилт авсан байна.

Харин доорх зурагт эдгээр компаниуд ямар хамаарлаар Цагаачийн Баатарсайхан гэгч энэ хүний хамааралтай болохыг нотолж байгаа юм. Иргэний бүртгэл мэдээллийн санд албан ёсоор байршсан мэдээллээр эдгээр компаниуд хэдийгээр өөр нэр, өөр эзэмшигч, захиралтайгаар уг зээлийн хөнгөлөлтөд хамрагдаж санхүүжилт авсан ч хамаарлын бүртгэлээрээ Таванбогд группийн захирал Цагаачийн Баатарсайхан гэгчийн бүрэн хамааралтай нь харагдаж байгаа юм.

 

 

Дашрамд дурдахад, Төрийн ордоны зүүн талд сүндэрлэн боссон том шилэн барилгын эзэмшигч мөн л Таванбогд группийн захирал Цагаачийн Баатарсайхан юм. Тэрбээр, 23.850.000 000 /23 тэрбум 850 сая/ төгрөгийг бүрэн төлж,Сүхбаатар дүүргийн наймдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрхээ авч байсан юм.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.