Нэгэн цагт UBS телевиз хэл яриа, гадаад үзэмж, оюун билгээрээ манлайлдаг залуусыг нөмөр нөөлөгтөө багтааж, хөтлөгчөөр ажлуулж байсан. Тэдний нэг бол тус телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Цэцэгсайхан.
Загварын бүсгүйчүүдээс дутахааргүй өндөр нуруу, бие хаатай явсан түүний охин энэ жил дунд сургуулийн сурагч болжээ. Тэрээр охиноо нялх байхад ааваас нь салж, ганц бие ээж болсон тухайгаа бичжээ. Мөн ганц бие ээжийн жаргал зовлонгийн талаар хүүрнэж, нэг ээжид амтат бялуу өгөхөөр болсон тухайгаа бичжээ.
Тэрээр “Маргааш буюу 10 сарын 27- нд хөөрхөн үрийнх нь төрсөн өдөр тохиож байгаа боловч бялуу авах боломжгүй байгаа 1 ээжийг баярлуулая аа. Өчүүхэн жаахан сэтгэлийн бэлэгээ олон хүнд хүргэж чадахгүй ч гэлээ сардаа ядаж 1 удаа хийж байхаар шийдлээ.

Охин маань нялх нялзрай, single mom болоод удаагүй, ажил төрөлгүй, мэдээж орлого мөнгөгүй, машин тэрэггүй, найз нөхөд ч нээх тоохгүй байгаа юм шиг .. Нэг тийм үе байдаг даа.. Ээж аав, ах дүү нар байгаа ч гэсэн нэг л тийм өөртөө сэтгэл дундуур.. Цаашид яаж амьдрах, ирээдүйдээ юу хийх тодорхойгүй бас итгэлгүй.. Төрсний дараа тохиолддог хэвийн л мэдрэмж.. Амьдралд бэлтгэгдээгүй, болоогүй байх үеийн дурсамж бас сургамж..
Би ерөөсөө мартдаггүйн. Охиноо тэврээд нээх гоё үнэр ханхалсан bakery ороод гоё амттай бялуу авмаар байсан ч авч чадалгүй өнгөрч билээ.. Ойр дотны хэн нэгэндээ хэлээд л авхуулчих байсан байх.. Гэхдээ яагаад ч юм тэр үед ажилгүй бас мөнгөгүй байгаадаа өөртөө нээх гомдож билээ.
Бялууг заавал баярын өдөр авдаггүй юм билээ. Зүгээр л өөрийгөө эсвэл тэр өдрийг жаргалтай болгох гэж бид нар хааяа шалтгаангүй бялуу авч иддэг тэ?
Тэр өдөр авч чадаагүй бялууныхаа төлөө магадгүй маш олон өдөр хичээсэн байхаа кк. Бас өнөөдрийг хүртэл өөрийнхөө хэмжээнд чадлаараа маш олон хүнд бялуу бэлэглэсэн кк..
Хэн нэгнийг жаргалтай болгомоор санагдсан үедээ би бялуу бэлэглэдэг.. Ганц ч өдөр болов хэн нэгэн хөөрхөн хүүхдийн мэндэлсэн өдрийн бяцхан БАЯР нь болмоор байна..
Амьдралын өдөр бүхэн баяр” гэжээ.


