Авьяаслаг реппер Rokit Bay буюу О.Баярсайхан, түүний үзэсгэлэнт гэргий Ану нар хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ.
Өнгөрсөн зуны хит дуу “Хязгааргүй” бүтээлийг тэд хүү, охин хоёртой зориулсан гэдэг. Түүний гэргий С.Ану нь мake мэргэжлийн нүүр будагч, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. С.Ануг дуучин П.Баярцэнгэлийн хамт “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэднэ.
Тэгвэл “хөөрхөн” С.Ану удахгүй болох “Сүнсний баяр”-т зориулж аймшгийн дүр төрхийг гаргасан будалт хийжээ.
Үүнийгээ цахим хуудаснаа нийтлэсэн байна.
Түүний хувьд сайн гэрийн эзэгтэйгээс гадна сайн ээж. Өөрийнхөө гоо үзэсгэлэнд анхаарлаа хандуулдаг С.Ану өнгөрсөн жил Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт шавь орж, фитнессээр хичээллэн төрсний дараагаар нэг сар хүрэхгүй хугацаанд таван кг жин хассан байдаг.