Урьд хөрш хилээ хаасантай холбоотойгоор сүүлийн хэдэн өдөр нарийн ногоо “нүдний гэм” болж ховордсон.
Олдсон жаахан нь тэнгэрийн үнээр борлуулагдаж буй тул хэрэглэгч олон “Нарийн ногоог монгол хөрсөнд ургуулмаар юм байна” хэмээн сошиалаар шаагилдаж эхэлсэн.
Тэгвэл эрүүл хоолыг эрхэмлэгч, нийслэл хотын S хүүхнүүдийн нэг “Ард”-ын Х.Ганхуягын эхнэр Уянга буюу Ингаанаа бүсгүй энэ өдрүүдийг хэрхэн давж байгаагаа бичжээ.
Тэрээр “Байцаа, лууван, сонгино, сармис байхад нарийн ногоог нээх их санахгүй дээ” хэмээн бичиж өдрийн хоолны зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
Түүний хувьд өдгөө гурван хүү, ганц охин төрүүлсэн. Гэвч бие галбираа сайхан хэвээр нь авч явдаг.