Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үе үеийн Ерөнхийлөгч нар анхны айлчлалтай ТАНИЛЦ
Папарацци

Үе үеийн Ерөнхийлөгч нар анхны айлчлалтай ТАНИЛЦ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат

/1993-1997 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/
МУ-ын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1993-1997 он хүртэл Төрийн тэргүүнээр ажиллаж байсан.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Түүний ОХУ-д хийсэн айлчлал анхны айлчлалуудых нь нэг. Монгол улсад Ардчилал гараад удаагүй шилжилтийн үе байсан юм. 1993 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл Гадаад харилцааны яамны төв архивт хадгалагдсан байдаг. Уг айлчлалыг ЗХУ задарснаас хойш Монгол, Оросын анхны дээд хэмжээний уулзалт гэж үздэг.

Уг тэмдэглэлд “Би ОХУ-ын дэд Ерөнхийлөгч А.Н.Руцкойтой машинд хамт явахдаа хоёр орны харилцааны талаар ингэж ярилцав. Хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг эргэн хянаж /инвентаризация/ хүчингүй болгох шинэчлэх шинээр байгуулах хэрэгтэй” гэж байдаг.
Монгол Улс айлчлалынхаа хүсэлтийг ОХУ-руу 1992 оны II сарын 20-нд илгээж, 1993 оны I сард Төрийн тэргүүн П.Очирбат гэргийн Ж.Цэвэлмаагийн хамт ОХУ-д хийх айлчлалаа эхлэж байв. Тэд Москва хотноо Кремлийн ордонд нэгдүгээр сарын 20-нд хүндэтгэлийн зоог барьсан тэмдэглэл нь ч байдаг байна.

“Түүхэн” гэсэн тодотголтой Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлал

/1997-2005 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/
Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлал 1998 оны есдүгээр сарын эхний 10 хоногт гэсэн тов гарчээ.


“Түүхэн” гэсэн тодотголтой Н.Багабанди Ерөнхийлөгч

Энэ айлчлал тухайн үеийн Ерөнхийлөгч Багабандийн хувьд Хятад улсад хийсэн анхны айлчлал байсан юм. Архивт тэмдэглэгдэн үлдсэнээр “20 зуунд дахин давтагдашгүй гэдгээрээ онцгой хариуцлагатай “түүхэн” хэмээн утганд нийцэхээр бэлтгэж зохион байгуулах шаардлагатай” гэсэн тодотголыг тавьж байжээ. Төрийн тэргүүний айчлалууд бүтэн жилийн өмнө товлогдож тэр хугацаандаа хэлэлцэх асуудал, шаардлага, албан бичиг, танилцуулга гээд бэлтгэх ажлыг өндөр хэмжээнд хийдэг байснаараа багагүй хугацаа шаарддаг байсан нь айлчлалын тэмдэглэлд дурьдагдсан байдаг.

Н.Энхбаяр анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлж байв

/2005-2009 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/

Н.Энхбаяр анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлж байв

Анхны айлчлалаа тэрбээр 2005 он 11-р сарын 27-оос 12-р сарын 3-ны хооронд БНХАУ-д хийж байв. “Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд уламжлал болоод байгаа өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээрийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн гадаадад хийсэн анхны айлчлал” хэмээн тэмдэглэгджээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд МУ-д хийсэн айлчлалын үеэр 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг энэхүү айлчлалын үеэр эцэслэн тохиролцож, гарын үсэг зурсан билээ.

Ц.Элбэгдорж хоёр хөршөө анхны айлчлалдаа сонгоогүй

/2009-2017хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/
Ерөнхийлөгчдийн айлчлалын түүх ихэвчлэн хоёр хөршөөсөө эхэлдэг байсан бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд Энэтхэг улсаас анхны айлчлалаа эхэлж байв.

Тэрбээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратиба Патилын урилгаар 2009 оны 9 сарын 13-16-ны өдрүүдэд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийсэн . Монгол Энэтхэгийн харилцаанд гарсан ахиц, дэвшилд талууд сэтгэл ханамжтай байгаагаа айлчлалынхаа үеэр тэмдэглэж байж. Хоёр тал харилцаагаа “Иж бүрэн” түншлэлийн түвшинд ахиулж гаргахаар тохирсон юм.

120 хүний бүрэлдэхүүнтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал


/2017-2021 он хооронд Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв/
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын анхны айлчлалаа ОХУ-аас эхлэсэн.Тэрбээр 2017 оны намар Владивостокийн Русский аралд болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцсон. Тус айлчлалд Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан болон бизнесийн хүрээнийхэн багтаад байсан юм.Тус чуулга уулзалтад 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны айлчлалаа АНУ-д хийв
/2021 оноос хойш/


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон. Тус чуулга уулзалт АНУ-д болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, 2030 он гэхэд Тэрбум мод тарих амлалтаа өгсөн. Энэ үеэр тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийсэн. Тэрээр тун удахгүй албан ёсны айлчлалаа ОХУ-д хийхээ мэдэгдээд буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.