Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Аав” киноны охины гангараа
Папарацци

“Аав” киноны охины гангараа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Аав” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Мөнхдэлгэр өдгөө найзуудтайгаа хамтран “Blah blah” гэх хөгжилтэй бичлэгээ цахим орчинд цацаж, “Чи Why ийм хөөрхөн юм бэ дулаакаа” гэх үгтэй дуу нь чамгүй их хандалт аваад байгаа билээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг. Хүүхэд, залууст үлгэр дууриалал болж, нийгэмд эерэг хандлага түгээж буй тэрээр сүүлийн үед ингэж гангалдаг болжээ.


Сонирхуулахад тэрээр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа “Аав” кинонд багш нараасаа нууцаар тоглож байжээ. Тэрээр энэ тухайгаа “Дүрээ судлах хангалттай хугацаа надад байгаагүй. Ер нь манай жүжигчид дүрээ хангалттай судалж, өөрийгөө бэлдэж чадалгүй кинонд тоглодог. Тиймээс би монгол жүжигчдийг чадвартай гэж боддог. Харин тухай дүрийн байгаа байдал, зан төлөв нь надтай төстэй байсан. Гэхдээ би аавыгаа багадаа алдсан учраас энэ хайрыг мэдрээгүй, яаж эрхэлдгийг сайн мэдэхгүй байсан. Энэ бүхэнд найруулагч Д.Эрдэнэбилэг, гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд ах хоёр их тусалсан. Чадахгүй мэдэхгүй байгаа зүйлдээ би шантраагүй. Зүгээр л нүдээ аниад, гүнзгий амьсгаа аваад бүхнийг шинээр эхэлсэн. Жүжигчин хүн тухайн хэсэгт амилах хэрэгтэй гэж багш нар минь сургасан. Тиймээс би аавыгаа яаж хайрлах вэ гэдгийг амьдрал дээрээ сайн мэдэхгүй ч дүрээрээ илэрхийлэхийг хичээсэн.
Ер нь тухайн жүжигчний бүтээж буй дүр болгон нь хувь хүнтэй нь адилхан байна гэж байхгүй. Харин түүнийг яаж өөрөө юм шиг илэрхийлэх вэ гэдэг жүжигчин хүний ур чадвар. Мөн би төрж байгаагүй учраас намайг сорьсон хэсэг байв. Яг өвдөөд машинд явж байдаг кадр дээр би маш том алдаа гаргасан. Машинд явж байхдаа орилоод байлаа.
Тэгсэн Ц.Цэрэнболд жүжигчин “Монгол эмэгтэй хүн төрөхдөө ингэж орилдоггүй юм. Сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүмүүс” гэж хэлсэн. Тухайн үедээ би мэдэхгүй болохоор гэж өөрийгөө өмөөрч байсан ч саяхан ээж болоод бүгдийг олйгосон. Хэр барагтай тэгж орилохгүй, үсээ зулгааж газар мөлхдөг юм билээ. Би 32 цаг өвдсөн гэхэд огт уйлаагүй. Төрснийхөө дараа дүрээ буруу гаргажээ гээд өөрийгөө чамласан” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.