Хошин урлагийн Маск продакшины жүжигчин Ш.Жавхланг хүүхэд шиг төрх, хөгжилтэй инээд нь илүү тодотгодог. Тэрбээр 2003 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш ТВ9 телевиз болон МҮОНТ-д дуу оруулагчаар ажиллаж байсан.
Жүжигчин Ш.Жавхлан нэлээд эрх танхил харагддаг нь айлын бага аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөнтэй холбоотой. Тэрбээр тайзан дээр ч кинон дээр ч хөгжилтэй цоглог эмэгтэйн дүрд хувирах нь олонтоо. Жүжигчин маань төгсөлтийнхөө тайлан тоглолтын үеэр Гоголийн Байцаагч түшмэл жүжигт Анна Андреевна гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр гэж болно. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон олон дүрд тоглосон.
Тэгвэл олон нийт жүжигчин Ш.Жавхлангийн хамгийн том гоёл нь түүний хөгжилтэй инээд хэмээн үздэг. Тэрбээр ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай жүжигчин хэмээн магтуулдаг түүний 38 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.