Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Хишигээ: Хүүхэд чинь бүтэх гээд байна эрхтэнг чинь хайчиллаа гэвэл хэдэн эрэгтэй зөвшөөрөх вэ
Папарацци

Дуучин Хишигээ: Хүүхэд чинь бүтэх гээд байна эрхтэнг чинь хайчиллаа гэвэл хэдэн эрэгтэй зөвшөөрөх вэ

Эрхэм админBy Эрхэм админ10/29/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анх “UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээнд оролцож урлагт хөл тавьж байсан нэгэн бол дуучин Хишигээ. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны хараанд өртсөн тэрээр удалгүй продюсер Ангирмаагийн ивээлд багтан уран бүтээл туурвих болсон.

Дуулах, жүжиглэхээс гадна дууныхаа шүлгийг хүртэл өөрөө зохиочихдог чамгүй авьяастай тэрээр телевийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон.

Тэрээр цахим хуудаснаа “Намайг төрөх гээд орон дээр гартал өөдөөс харсан орон дээр үеийн охин яг дүлэлт өгөөд төрж байсан. Бид 2 шөнөжин зэргэлдээ өрөөнд ёололдсон 2 л доо.

 

Тэр охинг төрүүлээд намайг төрүүлнэ гэсэн болохоор би төрөхөө хүлээж тэр төмөр орыг санжтал ёолж, салагнасан.

Тэр охин шүдээ зуун дүлж байсан ч эмч нар орилолдоод л ахиад дүл, дүлээчээ, хүүхэд чинь бүтлээ, дүлээдхээч, миний охин ахиад ганц л хүчтэй дүл гээд л байсан. Хөөрхий минь сульдаж унатлаа дүлсэн… Тэгсэн эх баригч заза хүүхэд бүтэхнээ, хайч аваад ир гээд , хярзанг чинь хайчиллаа шүү хүүхэд чинь бүтлээ гээд нүдэн дээр маань эмэгтэйн доод хэсгийг хайчилсан. Удалгүй хүүхэд уйлах сонсогдоод эмч 2500 гр охин байна гэж хэлсэндээ.

Дараа нь миний ээлж ирж эхогоор харахад 3900 гр гэж хэлсэн толгойд бодогдож, би ч бас хайчлуулах байхдаа , хүүхдээ гаргаж л байвал яасан ч яахав гэж бодсон. Азаар би гайгүй өнгөрсөөн.

Хэдхэн оёдол л тавиулсан. Тэгэхдээ оёдол тавихдаа огт мэдээ алдуулалт хийдэггүй юм билээ. Арьс махан завсар зүү утас гүйж байгаа нь час час гээд мэдэгддэг юм билээ.

Би жирэмсэн болоод 16 кг жин нэмсэн. Төрөөд одоог болтол 24 кг жин хассан байна. Өмнө нь надад байсан ганц зүйл болох бөгс маань дүлээд хий нь гардаг юм уу гэмээр юу ч үгүй болсон. Хөх жижиг том болж, сүү эвлээд асгардаг учраас хувцаснууд маань үргэлж толботой явах болсон. Үс туг тугаараа унаж хуйх нь гялайдаг болсон. Өмнө нь хэзээ ч хорхойтож байгаагүй шүднүүд бүгд цоорч баруун талаараа огт зажлахаа больсон. Нүдний хараа огцом муудаж шөнийн цагаар юу ч харахаа байсан. Ядаргаанд орж муужирч унасан. Гар хөлийн шүрмэс байнга татдаг болсон. Шөнө бүтэн нойртой хонох гэдгийг мартсан.

Тэгэхдээ юу гээч… Миний амьдралдаа хийсэн хамгийн сайхан, зөв, хэзээч харамсахгүй үйлдэл бол төрөлт. Миний хүү бол Гайхамшиг. Хэцүү байсан ч хүүгээ хараад сэтгэл тэнийж, хамаг ядаргаа гардаг. Хэсэгхэн унтах төдийд нь санаж зургийг нь үзэж, сэрэхийг нь хүлээдэг. Би ээж болсондоо хязгааргүй их баярлаж бахархдаг.

Төрөх эмнэлэгт хагалгаагаар төрөөд томоос том оёдолтой хирнээ бөгтийж, атийгаад ч хамаагүй хүүхдээ хөхүүлж, тэвэрч холхих ээжүүд байдаг. Хөхний толгой нь хагараад цус гоожиж байхад хүүхдээ хөхүүлээд уйлаад суудаг ээжүүд байдаг. Олон сар тээсэн үрээ алдаад ухаанаа алдсан ээжүүд ч байдаг. Тэд бүгд энэ бүхнийг даваад гардаг.

Эмэгтэй хүн төрөхдөө эрэгтэй хүний төмсгийг тасралтгүй 40 удаа цохих, 57 яс зэрэг хугарахтай ижил хэмжээний өвдөлт мэдэрдэг. Тэгсэнч тэсдэг, тэссээр ч ирсэн.
Ийм аугаа хүмүүсийг төрсний дараа хямралд ороод уйлах төдийд л ямар эмзэг юм, хүний гаргадаггүй юм гаргаа юу, төрдөггүй хүн төрсөн биш, гайгүй ш дээ юухан байхав дүлээд л гаргана, би эмэгтэй байсан бол хэд л бол хэд төрнө гэж хэлэх үнэхээр бүдүүлэг хэрэг гэж боддог.
Бүхэл бүтэн хүн ургуулсан биеийг гоочилж голж шилдэг эрэгтэйчүүдийг үзэн яддаг. Хүүхэд бүрэлдэхээс төрөх хүртэлх асар их бартаа, үе шатыг даван туулж өөрөөр нь овоглон нэрийг нь залгахаар ирсэн үрээ нууж хааж өөр хүүхэнрүү шүлэнгэртдэг залуусаас ичдэг. Ийм их золиос гаргасан эмэгтэйг, эхнэрээ хүндэлж, өрөвддөггүй нөхрүүдийг гайхдаг.

Урд өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хүүхэд чинь бүтэх гээд байна эрхтэнг чинь хайчиллаа гэвэл хэдэн эрэгтэй зөвшөөрөх вэ?, энэ 10кг ачааг 10 сарын турш биеэсээ огт салгалгүй авч яв гэвэл хэн чадах вэ?, зогсоо зайгүй эмзэг газарлуу чинь цохиж, 50 гаруй яс чинь хугарч байхад зүрхний бичлэг залгаж байна огт хөдлөхгүй шүү гээд 30 минутаар цаг болгон хэвтүүлвэл яах вэ? үнэхээр төсөөлөхөд бэрх байгаа биз.

Дэлхий ертөнц яаж ч хувьссан бай, яаж ч хөгжсөн бай чиний үр удмыг бүтээж өгөх техник технологи гэж хараахан гарахгүй л болов уу!!!

Тиймээс эмэгтэй хүн бол гайхамшиг юм. Ээжийгээ, эхнэрээ, эмэгтэй дүүгээ хүндлээрэй. Чадахгүй бол өөрийн эсүүдээ өөрөө хариуцаж хариуцлагатай байгаарай. Баярлалаа

Агуу шүү ээжүүд минь” гэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.