Сайхан ч биетэй юм, сайрхах ч хоолойтой юм. Нэг хэсэг залуусын харцыг булааж, “Lonely night”, “Луйврын хот”-оор аялуулж байсан дуучин Агиймаа гэр бүл зохиож нам гүм амьдрах болсон.

Тэгвэл тэрээр урлагт эргэн иржээ. Тэрээр “Төгсгөл” уран сайхны киноны дуу “Аз жаргалаа ол” уран бүтээлийг дуулж амилуулсан гэнэ.
Ташрамд дуулгахад, дуучин бүсгүй энд тэндэхийн баяр ёслол, арга хэмжээний тайзыг “согоо” аятай чимэх өндөр нуруутай. Тэрээр үеийнхэн дундаа л чимэг болж яваа бүсгүйчүүдийн нэг гэвэл нэг их буруутахгүй л байх.
Харин түүний нөхөр нь “Никитон” хамтлагийн дуучин Бачкагийн төрсөн дүү юм гэнэ лээ шүү. Учир мэдэхгүй зарим хүмүүс хоёр дуучныг хайр ямар холбоотойг нь мэдэхгүй байж амаа тослож суудаг сурагтай шүү.




