Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат ажлын байрны бэ лгийн да рамт учруулсан байж болзошгүй хэр гээр цагдаагийн байгууллагад шалгагдахаар болжээ. 
Тодруулбал, тэрбээр хамтран ажилладаг бүсгүйд ажлын байрны б элгийн да рамт үзүүлэхийг завдсан бөгөөд уг асуудлаас хойш ажил дээрээ ирээгүй гэх мэдээлэл байна.
Хэр гийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүү хээр гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Тэгвэл ажлын байрны бэ лгийн да рамтын тухайн Монгол улсын хууль тогтоомжид ийнхүү тусгасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл. Бэл гийн да рамт учруулах
1. Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж б элгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар ба ривчлах шийтгэл оногдуулна.
2. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь б элгийн да рамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн э тгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга
39.1.4. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэл гийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр да рамтлах, хавчин га дуурхах, эрхшээлдээ байлгахыг хо риглоно.
Хэрвээ ажлын байрны бэ лгийн да рамт нь хvчирхийллийн шинжтэй бол Э рүүгийн хуулиар асуудлыг шийдвэрлэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

