Та бүхэнд МАШ ЧУХАЛ Англиар ярьж сурах зөвөлгөө өгөе. Олон хүн надаас хувийн захиагаар дамжуулан яаж хурдан ярьж сурах бэ гэж асуудаг. Та бүхэнд өгөх эхний зөвөлгөө бол ярианд өдөр бүр ашиглагддаг хэллэг үгсийг судал / Phrase and Idioms/ гэж хэлнэ. Яагаад гээч? Ажиглаад байхад манайхан Англи хэлний үгийн баялаг сайтай байдаг хэрнээ түүнийгээ ашиглаад өгүүлбэр болгож хэлж чаддаггүй. Яагаад гэвэл бид хэллэг үгсийг огт судалдаггүй. Хэллэг үгсийг Мэддэг болсон байхад төвөггүйхэн ярьдаг болсон байна. Үгсийг нэг нэгээр мэддэг байгаад холбож өгүүлбэр бүтээх гээд үзээрэй, бүтэн зөв өгүүлбэр бүтээж чадахгүй л болов уу. 1000 үг мэддэг байгаад ярьж чадахгүй байсанаас…
Зохиогч: admin123
\ Энд гарах ордны ганц бие бүсгүйчүүд хуримын даашинзаа бэлтгэж эхлэхэд буруудах зүйл огт үгүй. Та бүхний хувьд Гахай жил бол хайр дурлал, романтик үдшээр дүүрэн ид шидийн жил байх болно. Тэнгэрт гялалзах од эрхэс, зурхайч, мэргэд 2019 онд нөхөрт гарах 3 ордыг тодруулан зарласан байна. Болзоо, цэцэг, инээд баясгалан тэр байтугай хагалсан аяга таваг, нулимс ч та бүхнийг хүлээж байна. Энэ ордны бүсгүйчүүдийн 2019 онд эр нөхөрт гарах магадлал 99.9 хувь гэж од эрхэс зааж байна. Хилэнц Хилэнц та “Зөвшөөрч байна” гэж хэлэхдээ бэлтгэ. Хуримаа яаж хийх, хэн хэнийг урихаа шийдээд эхэлсэн ч гэмгүй. Ирэх жил та хайрттайгаа харилцаагаа…
Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш. Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ…
Нялх хүүхэдтэй айл бүр дараах 17 зүйлсийг цээрлэвэл зохистой 1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг – Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг. 2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ – Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна. 3. Харанхуй шөнө…
МЭДЭГДЭЛ Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) нь иргэний нэр төрд халдсан гүтгэлэгт мэдээллийг мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа билээ. 2018 оны 12-р сарын 27-ны өдөр хуралдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж иргэн Б.Ариунаагийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн СБД-н Иргэний хэргийн шүүх 2018 оны 12-р сарын 17-ны өдөр хуралдаж Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр)-с олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн мэдээлэл нь иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан байх тул тараасан хэлбэрээрээ няцаалт хийх шүүхийн шийдвэрийг гаргаад байна. Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр та эрх мэдлээ ашиглан төрийн байгууллагын цахим хуудсыг…
Порлон Алчуур Сода Улаан буудайн гурил 2 боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно. Сойз Бага хэмжээний ус 1-р алхам: Бэлдсэн ус порлоноороо гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их битгий норгоорой. 2-р алхам: Зөөлөрсөн илгийг дотроо устай шүршигч саваар шүршиж цэвэрлэвэл илүү тохиромжтой. 3-р алхам: Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй. 4-р алхам: Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана. 5-р алхам: Хуурай болгож…
2019 он бол дорнын тооллоор шороон (шарагчин) гахай жил. Энэ жил та бидэнд ахуй байдлаа сайжруулж, гэр орноо тохижуулах ажил гээд хийх юм их байна. Бас өөрийгөө боловсруулах, уран зохиол сонирхон уншиж, ур чадвараа дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллах нь. Ингээд та бүхэнд ирж байгаа гахай жилд юу тохиож, ажил амьдрал тань ямар өнгөтэй байхыг та бүхэнд толилуулж байна. 12 жилтний ирэх оны ерөнхий зурлага 1.Хулгана Ажил амжилт Ирж байгаа онд та өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан нөөцөөрөө сэтгэл хангалуун байх юм байна. Үл хөдлөх хөрөнгө мэтийн томоохон зүйл худалдан авах юм уу, төсөлд оролцож, аялж зугаалан өмнө нь мөнгө төгрөг хүрэлцээгүйгээс хийж…
Мөнгөн эдлэлийг гэрийн нөхцөлд өнгө оруулах аргуудаас танд зөвлөж байна. Ус+сода+тугалган цаас Хүмүүсийн тэр бүр мэддэггүй цаг хэмнэсэн арга бол саванд ус хийж, тугалган цаас болон 2-3 халбага сода хийж буцалгаарай. Дээр нь өнгө оруулах гэж буй мөнгөн эдлэл, халбага сэрээгээ хийгээд 10-15 минут байлгахад болно. Эсвэл хоосон саванд тугалган цаас дэвсээд дээр нь 2-3 халбага сода хийж мөнгөн эдлэлээ тавиад буцалсан ус хийгээрэй. Ингэснээр та мөнгөн эдлэлээ өөрөө зүлгүүрдэж цаг алдахгүй. Ус+сода Хүнсний содоор мөнгөн эдлэлээ усаар норгоод арчиж зүлгэвэл өнгө орно. Алчуур эсвэл марль давхарлаад арчиж болох ба жижиг нарийн хэсгүүдэд шүдний сойз хэрэглээрэй. Ус+сода+давс+аяга угаадаг шингэн саван…
ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ оны эхний сараас л та бүхэн ажил ихтэй завгүй байх болно. Хониныхон олон сайн төсөл санаачилж, эхлүүлдэг боловч бүрэн дуусгадаггүй. Тэгвэл сарын эхээр зарим орхисон ажил, төсөл хөтөлбөрөө барьж авбал сайн байна. Үргэлж өөрийн хүссэнээ хийж амьдардаггүй учраас хүсээгүй үүрэг хариуцлагыг ч үүрэх хэрэгтэй болно. Сарын дунд үеэс санхүүгийн байдал сайжирч эхлэх боловч сүүлээр орлого тасалдах магадлалтай. Энэ сард та эрч хүчтэй, бүтээлч байх болно. Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлал, хосын амьдралд олон өөрчлөлт гарна. Ганц бие нэг нь амьдралын ханиа олох бол зарим нь гэр бүлээ цуцлуулах бололтой. Бүхнийг өөрийнхөө…
Дөрвөн хүүхэд, өндөр настай ээжтэйгээ хамт гамшиг ослоос үлдэж чадсан тэрээр өнөөдөр ийнхүү сайн сайхан амьдарч байна. Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суудаг түүнийг гэрээсээ гараад ердөө 10-аад минут болоогүй байхад гал авалцаж гэр нь шатсан юм. Энэ харамсалтай хэрэг өнгөрөгч 9 сард болж, тэрээр өмсөж байгаа хувцаснаасаа өөр зүйлгүй 80 гарсан буурай, 4 хүүхдийн хамт хоцорсон. Тэгвэл тухайн хүнд цаг мөчид ТВ5 телевиз сурвалжлага бэлтгэн Монгол түмнийг нэгтгэж чадсанаар томоохон хандивын аян өрнөж байсан юм. Тухайн цаг үед хувь иргэн, албан байгууллага бүр хандивын аянд нэгдэж байгаа боломж бололцоо бүрээрээ тусласнаар нийт 90 сая төгрөгийг цуглуулж чадсан. Ингэж иргэн…