Зохиогч: cool

НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийн нутаг буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. – Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг сар шинийн баяраас өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг…

Цааш унших

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмэдийг “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ. Биднийг хүүхэд байхад л А. Цэгмэд гэдэг хүн Хүүхэд Залуучуудын театрт эрэгтэй хүүхэд болж их тоглодог жүжигчин эгч байлаа. Одоо ч байнга л кинонд тоглож байдгийг бодохоор бараг л 50 гаруй жил болсон байх. Одоо гарч байгаа Нийслэл Хүүхэн кинонд хамт тоглож байгаа хамтрагчид нь Гавьяат жүжигчид байх юм. Гэтэл Цэгмэд жүжигчин нөгөө…

Цааш унших

Дэлгэцийн олон арван чанартай бүтээл туурвиж, тэр тусмаа түүхэн үйл явдлуудыг уран сайхны кино болгон үзэгчдэд хүргэж буй “Фантастик” продакшны залуус. Өнөөгийн нийгэмд эрчүүд маань дээл бага өмсөх болсон. Үлгэр жишээ болсон Фантастик продакшны залуус үргэлж дээлээр гоёж явдаг сайхан залуус. Тэд киногоороо амьдрал дээрээ ч үргэлж үзэгчдийн байлдан дагуулж үлгэр жишээ байсаар ирсэн.Тэд энэ удаад “Zura In Winter” show-гаараа дахин уулзаж байна. Энэ удаа Фантастик продакшны уран бүтээлчид идэр есийн хүйтэнд хурд хүч, оюун ухаанаа сорьж өрсөлдсөн байна. Хөгжөөнт цэнгээнт ZURA in WINTER шоуг мөн Univision, SKYmedia, LookTV, SkyGO, DDish -н IP TV-ээс хүлээн авах боломжтой аж. Хөл хорионы…

Цааш унших

Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. -“Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм…

Цааш унших

Ганган хээнцэр унаа тэрэг хөлөглөж, кино концерт ивээн тэтгэж, шоу цэнгээн зохион байгуулж ёстой л нэг дураараа доргиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан Баянхонгор аймгаар овогтой М.ЭНХБИЛЭГ, Б.УУГАНБААТАР, Т.ЖАНЦАНДОРЖ нараар толгойлуулсан хэсэг залуус хийж байгаа хэрэгтээ шалгагдаж байна. Тодруулбал, тэд “Централ рийл эстэйт” гэх компани байгуулж зараар байр хайсан иргэдийн мөнгийг зээлж хүүнд нь байрандаа суулгана гэж бусдын байрыг өөрсдийн өмч мэтээр итгэл үнэмшил төрүүлэн мөнгийг нь хуулийн этгээд, гэрээ хэлцлээр халхавчлан залилан авчээ. Одоогоор хохирогчдын тоо 100 хол давж, хохирлын хэмжээ даруй 1,4 тэрбум болсон байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас эдгээр залууст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч гэмт этгээдүүд нь…

Цааш унших

“Хориотой” хулгана жил улиран одож, шинэхэн үхэр жил түүчээлэн ирж байна. Бүх зовлон бэрхшээл, цар тахал ард хоцорно гэж чин сэтгэлээсээ найдаж, өнгөрсөн үеэс ирээдүй рүү алхам хийх ариун нандин мөч юм. Хүсэл мөрөөдлөө улам ойртуулж, ирээдүйд бодол санааныхаа хүчээр аз жаргал, сайн сайханд итгэх нь маш чухал. 2021 оны шинэ сарын энэхүү мандала нь таны амьдралд эерэг энергийг татах, эрүүл энх, аз жаргалтай болоход тусална. 2021 оны хаврын эхэн сарын энэхүү энергийн мандала нь танд болон эргэн тойронд тань гэрэл, баяр баясгаланг түгээж, өөртөө итгэх итгэл, азыг олж авахад туслах энергээр дүүргэх болно. Мандалагийн эрч хүч нь ирж…

Цааш унших

БЗД ” Х апартмент” хорооллынхон эсэргүүцлээ илэрхийлж байна. 1-р сарын 27 нд тусгаарлалт хийснээс хойш оршин суугчдад ямар ч мэдэээлэл өгөөгүй,СӨХ-үүд бүгд тусгаарлагдсан. Ариутгал хийгээгүй, хогондоо дарагдсан. Зарим байр нь усгүй,алчууур хатгаагч нь задарсан байдалтай байна. 420 айлын 1200 гаруй иргэн зутарч байна.Тэд энэ хориогоо дуусаагүй байтал дараагийн хатуу хөл хорио эхлэх гэж байна.

Цааш унших

Хуульчийн хувьд залуустаа анхааруулж нийтлэг тохиолдсоор байгаа олон харамсалтай түүхийн нэгийг энд өгүүлье. Залуу хосууд 2010 онд танилцаж, 2012 онд гэр бүл болжээ. Үүнээс хойш хоёр биедээ болоод одоо 8 настай жаал хүүгээ өсч том болоход нь ч гаргаж чадаагүй цаг хугацаагаа ажилдаа зориулжээ. Ажлаа хамгийн сайнаар хийж, мөнгө их цуглуулж, тэгээд хамаатныхаа хашаанд гэр барьж эхэлсэн амьдралаа үүрд өөрчилж БАЙРТАЙ болохыг л хүсчээ. 4 жилийн турш хурааж цуглуулж байрны урьдчилгаа арай хийж цуглуулжээ. За ингээд 2016 онд байр авахаар болтол найман хувийн зээлийн шаардлага хангагдсангүй. Улмаар нийтийн дунд нийтлэг тархсан ХУВЬ ЛИЗИНГ гээчийг хийхээр болж, гэрээ контракт байгуулаад мөрөөдлийн байрандаа…

Цааш унших

Positive Mongolians” төслийг хэрэгжүүлэгч Э.Дөлгөөн цахим хуудаснаа “Нусаа гоожуулсан доожоогүй юм байсан юм. Анх ямар байлаа… улам л маяглаад байхын таалагдахаа болив чих шиг! Шведэд байхдаа ийм байгаагүй. Одоо тэгээд 1 дүгээр ангид гоожсон нус насаар нь гоожох ёстой юу? Анхныхаараа байсангүй л гээд байхын. Би ийм шүүмжлэлд ингэж л харна. Өөр боллоо гээд уурлаад ганц хамар дээр бүр бөөн юм болж доромжилж ханахгүй юмаа. ! Адилхан эмэгтэй хүмүүс байж сошиалаар нэгнээ гоочилж суусны оронд хоббигоо хөгжүүлцгээе ээ.. Би англи хэлээ сайжруулмаар байна. Ядаж хэл усаар минь доромжлоод аль. Тэгвэл хэн хэндээ ашигтай.Зөв доромжилж байлдаа мань мэтийгээ” хэмээжээ.

Цааш унших

“Фантастик продакшин”-ын хамт олон Монгол нохой чаргад сэтгэлийн бэлэг барьжээ. Тус байгууллага “Үйл ажиллагаа тэг зогссон, өвс тэжээл үнэд орсон энэ хэцүү цаг үед манай морьдод таван зуун боодол ногоон өвс авч өглөө. Ажил үйлсд нь өндөр амжилт хүсье залуусаа” хэмээн нийтэлжээ. Олон ч морьдын амийг бойноос аварсан хөдөлмөрч гэр бүлд сайн сайхныг хүсье

Цааш унших