Зохиогч: cool

Сошиал ертөнцөнд өөр өөрийн гэсэн орон зайг үүсгэж “сошиал од” болсон гэхэд болох хүмүүс бол Жүжигчин Б.Цэцэг, Дуучин М.Нара нар юм. Сошиалаар нэг муудалцаж, бие биенийхээ өө сэв, алдаа дутагдлыг ам уралдан мэдээлж алалцаж байсан хоёр хэвлэлийн бага хурал зарлаж эвлэрснээ илэрхийлэв. Кинонд тоглож шалиагүй ч “жүжигчин”, уран бүтээл хийж түгээгээгүй ч “дуучин” гэгдэж олны анхааралд байхыг хүсдэг, өөрийн гэсэн амбицтай тэднийг юу нэгтгэж, эвлэрүүлсэн нь л сонин. Цэцэг,Наратай даруулсан зургаа Албомд хадгалсаар л байжээ. Нарагаа блок листнээсээ тэвчээртэй ухаж байж 2006 онд онгоцны буудал дээр таараад авахуулж байсан зургаа дэлгэв.

Цааш унших

Авто замын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь 2021 онд Авто зам,замын байгууламж, Төмөр зам, Аэродромын зураг төсөл, төсөвт өртгийн тооцоонд магадлал хийх экспертүүдийг сонгон шалгаруулна. Зураг төслийн экспертэд тавигдах шаардлага: -Мэргэжил: Тухайн чиглэлийн инженер -Ажлын туршлага: Мэргэжлээрээ 15-аас дээш, зураг төсөл боловсруулах чиглэлээр 8-аас дээш жил ажилласан байх -Мэргэшлийн зэрэг: Тухайн чиглэлээр Зөвлөх инженерийн зэрэгтэй байх -Мэргэшлийн ур чадвар: Тухайн чиглэлээр 20-оос доошгүй зураг төсөл боловсруулсан байх Төсвийн экспертэд тавигдах шаардлага: -Ажлын туршлага: Мэргэжлээрээ 15-аас дээш, Төсөв, үнэ бүрдлийн чиглэлээр 8-аас дээш жил ажилласан байх -Мэргэшлийн зэрэг: Тухайн чиглэлээр Тэргүүлэх…

Цааш унших

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй гэж нийгмээрээ уриалаад ч ахиц гардаггүй энэ цаг үед өвдсөн хүн эмчлүүлэхэд ч бэрх болж. Эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүний алтан амь тэнгэрт одохыг цаашид таамаглахад ч бэрх. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж амаржсан эхийг өвлийн хүйтэнд халаад таавчигтай нь гаргаснаас болж огцорсон. Тэгвэл мөнгө, нулимсанд живсэн эрүүл мэндийн салбар “алуурчид”-аар хүрээгээ тэлж иргэдийг үхэл рүү түлхсэн тухай харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 31 настай залуугийн өвчний оношийг буруу тавьснаас болж тэрбээр өдгөө үхэл, амьдралтай тэмцэж өдөр хоногийг хэцүүхэн өнгөрүүлж байгаа харамсалтай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус эмнэлгийн эмч…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан. Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон. Л.Оюун-Эрдэнэ ажлын цаг…

Цааш унших

Улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцлээ. Б.Ундармаагийн хувьд хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа дээрх сангаас 700 сая төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 10-нд “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон юм.…

Цааш унших

Хэл ам дагуулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлын суудлаас буусан Д.Нямхүү Завхан аймгийн Их-Уул сумын иргэдэд зөвлөгөө өгч явна. Тэрбээр Завхан аймгийн Засаг даргын урилгаар Их-Уул сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Сумын онцгой комиссын ажилтан албан хаагчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмээ сайн баримтлахыг анхааруулжээ. Түүнийг халдварын голомт болсон Улаанбаатар хотоос ирсэн хэрнээ 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг баримтлаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэгдүгээр сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. ХӨСҮТ-өөс 1997 онд ажлынхаа гарааг эхэлж, 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан тэрбээр 13 жил тус…

Цааш унших

Ерөнхий сайд асан Сү.Батболд, гэргий Х.Отгонтуяа хоёр өмнөх амьдралаасаа нэг, нэг хүүтэй нийлсэн. Харин дундаас төрсөн ууган хүүхэд нь Б.Бадамханд. Б.Бадамханд Америкт Бостоны их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн гэдэг. Сү Батболд УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна. Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон…

Цааш унших

Оффшорчин гээд духан дээр чинь тамгалчихсан байна, одоо яах уу, Баттулга гуай? За бүр яаж ч хөмсгөө аятайхан атируулаад, ямар ч сайхан сэнтий дээр аягүйхэн суугаад одоо нэмэргүй ээ, Ерөнхийлөгч өө. Духан дээр чинь оффшорчин, дуран дээр чинь эрх мэдлийн дон гэдэг тамга тодоос тод харагдаж байна. Одоо тэгээд яах уу? Баярцогттойгоо хоригдох юм уу, эсвэл Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуулах юм уу? Та чинь Монгол Улсын хуулиар оффшор бүст тооцогддог Сингапурт 2001 оны хоёрдугаар сарын 18-нд нээлгээд, өөрөө эзэмшиж байгаад охиндоо шилжүүлээд өгчихсөн оффшор данстай юм байна шүү дээ. Зүгээр ч нэг сайт, блогер энэ тухай дурдаагүй, Сингапурын Засгийн газрын албан…

Цааш унших

Коронавирусийн халдвараар анх тусгаарлагдсан иргэдийн төлөөлөл нэгэн иргэн нийтлэлч надад хандан тусгаарлагдах явцад нөхцөл байдал ямар байсан талаар ярьж өгснийг түүний зөвшөөрлийн дагуу олон нийтэд хүргэж байна. Түүний албан ёсны хаяг надад байгаа ч эх сурвалжийнхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Мөн ярьсан зүйлийнхээ баримт нотолгоог ч хангалттай үзүүлсэн тул түүнийг баттай эх сурвалж олон нийтэд үнэнийг мэдээлж байна гэдэг талаас нь хүлээн авахыг уншигчдаасаа хүсье. Усгүй 00, ариутгалын пункергүй, огт ус буцалгагчгүй боловч “Халуун ус уу” гэх зөвлөмж, өвчтөнд шинжилгээний хариу өгдөггүй зэрэг олон нөхцөл байдал ХӨСҮТ-ийн тусгаарлах байрыг онцгой анхаарах ёстойг сануулж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК юу…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.05/ мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Улсын хэмжээнд өчигдөр /2021.01.04/ нийт 14.283 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 25 нь “”Арьс шир” компанийн ажилтнууд юм. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүүлийн үед халдварын тохиолдол маш их бүртгэгдэж байгаа тул хавьтлын тоо өндөр байна. Тэгэхээр ойрын хавьтлуудаас Сovid-19 илэрч байна. Мөн таван тохиолдлыг судалж байна. Улаанбаатарт Сovid-19 халдварын нийт 1092 тохиолдол бүртгэгдлээ. Бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй. Халдвар гэр хороолол, нийтийн байранд амьдардаг иргэдээс илэрч байна. Хамгийн идэвхтэй голомтууд нь “Арьс шир” ХХК,…

Цааш унших