Зохиогч: cool

Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг байна. ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8 сая хүн нас бардаг гэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, бид амьдралынхаа идэвхтэй цагийн 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бодит байдал дээр дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос 2-5 дахин муу байдаг байна. Тиймээс бид дотоод орчинд агаар бохирдуулагчдыг илрүүлэн агаарын чанарт анхаарах шаардлагатай болжээ. Химийн орц найрлагатай гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон тавилга, барилгын материалд агуулагддаг химийн хүнд элементүүд, камин зуух, пийшинг халаахад хэрэглэдэг түлшнүүд нь дотоод орчны агаарын бохирдлын шалтгаан…

Цааш унших

Баянхонгор аймагт оршин суух 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байдалтай, үе мөч нь хөшсөн байсныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна. Эрдэнэт хүмүүний алтан амийг аварсан алба хаагчиддаа БАЯР ХҮРГЭЕ, ажлын их амжилтыг хүсье. Албаараа үргэлж бахархаж яваарай шонхорууд минь.

Цааш унших

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07:00-22:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлэн цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ хэмээн заасан. Энэ нь бүх аж ахуйн нэгж 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэсэн үг биш юм. Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ гэж ЗАА-ны Хүнс…

Цааш унших

Үе тэнгийн таван найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэх “Ханилснаас илүү амраг” олон ангит киноны гол дүрийн нэг Хулангийн дүрийг бүтээсэн жүжигчин бол М.Энхчимэг юм. Тэрээр СУИС-ийг Туул, Өөдөө нартай хамт төгссөн ч жүжигчин гэхээсээ илүү бизнесийн салбарт хүч үзэн яваа. Энхчимэг ганган хээнцэр, мөнгө төгрөгтэй харьцаад сурчихсан Хулан бүсгүйн дүрийг гаргахын бүр давтагдашгүй гутал хувцас, гоёл чимэглэл, цүнх зэргийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан тул чемодан дүүрэн хувцас чирч гэрээ нүүлгэх нь холгүй явдаг байсан гэдэг. Жүжигчин М.Энхчимэг багадаа “Бяцхан мисс” тэмцээнд түрүүлж “Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя Цэнгэн нисэх шувуудын хамт…

Цааш унших

Хүний нөлөөллөөс болж бохирдсон хөрсийг байгаль эх ойролцоогоор 7000 мянган жилийн дараа цэвэрлэдэг. Мэдээж хүний оролцоо орвол үүнээс ч бага хугацаанд хөрсийг эрүүлжүүлж болно. Манай улс жилдээ 500-700, нийслэлийн гэр хорооллынхон 160-200 мянган тонн үнс хаядаг. Улаанбаатар хотын хөрс хамгийн их бохирдолтой гэсэн ангилал уруу шилжээд олон жил болж байна. Шинжилгээгээр нийслэлийн хүн ам оршин сууж байгаа нийт талбайн 70 орчим хувь нь хамгийн их бохирдолтой, 25 хувь нь дунд зэргийн бохирдолтой , үлдсэн нь маш бага бохирдолтой гэж гарсан. Тэр дундаа хамгийн их бохирдолтой бүсийг бүхэлд нь гэр хорооллын айлууд эзэлж байгаа бөгөөд задгай хаясан хог, үнс, модон жорлонгууд…

Цааш унших

Дарханд гэртээ тогонд цохиулж эндсэн гурван охины ээж ХҮҮТЭЙ болжээ 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дархан-Уул аймагт гарсан уг харамсалтай хэргийн тухайд гэвэл тус аймгийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь “50 жилийн ойн баяр тэмдэглэнэ. Урлагийн тоглолт бэлтгэнэ” гээд ажилчдаа дуудсан юм байна. Харин охидын ээж тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд охидоо түгжиж ажилдаа явсан хойгуур ийм золгүй явдал болжээ. Тэгвэл охидын ээж дахин нэг хүү төрүүлсэн баярт мэдээ цахим орчинд түгжээ. Тэрбээр “Хүссэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ…

Цааш унших

-Х.Нямбаатар хэвлэлийн болон цахим орчин дахь иргэн бүрийн “ам”-ыг боомилох гэж байна- Хэвлэл, мэдээллийн салбарынхан улстөрчид хийгээд өндөр албан тушаалтнуудын мөнхийн дайсан мэт явсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд улстөрчид тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн зүйл заалтаар далайлган хэвлэлийнхний амыг барьж, гарыг нь хумих бодлого баримталсаар ирсэн билээ. Тэгвэл тун удахгүй Засгийн газрын буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Тэрхүү төсөлд дан ганц хэвлэл мэдээллийн амыг үдэхээс гадна ард нийт, цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцагч иргэн бүрийн мэдэх, мэдээлэх, хардах зэрэг бүхий л эрхийг боомилохоор тусгажээ. Тэд энэхүү…

Цааш унших

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө. Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан. Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл…

Цааш унших

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа . Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн тэрээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ. Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэхийн тулд “Хувьсал” продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан байдаг.Жүжигчин Уранчимэг,Ганчимэг,Ганцэцэг нар гар сайн нийлж байсан…

Цааш унших

Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн сайхан бүсгүй байдаг. Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо . 20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охиж байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анаагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал, хувь заяа гудамжинд дайралдсан эгчээс болж огт өөр тийшээ эргэсэн сонин түүх бий. Эргэлдсэн алаг нүдтэй, царайлаг залуу…

Цааш унших