Зохиогч: cool

Өнөө цагт тайз дэлгэцийн уран бүтээлийг өнгөлж яваа хэдэн шидээвэр бүсгүйчүүд бий. Чадвараараа ч, гоо үзэсгэлэнгээрээ ч олны анхааралд өртөж бэлтэй эрчүүд хэдийнэ нүд, шүдээ унагаад эхэлчин. Иш татвал, “театр” Одноо, “чуулга” Бямбаа хэмээн тэрүүхэндээ байгууллагаараа овоглож амбицлана. Энэ ч зөв л дөө. Тун оновчтой PR. Харин энэ бүсгүй бол Н.Баярмаа, мөн л театр гэсэн овогтой. УДЭТ-т орсон даруйдаа “архаг”-уудын тоглодог мундаг жүжигт гол дүр бүтээж өөрийгөө дархалж чадсан. Тайз дэлгэцнээ өөрийгөө задалж чаддаг тэрээр амьдрал дээр тун даруухан нэгэн. Гэртээ суунгаа өөрийнхөө өөр төрхийг фенүүддээ ил болгож байгаа түүний сүүлийн үеийн гэрэл зурагтай танилц.

Цааш унших

Манайхны хэлдэгээр мэргэжлийн дипломгүй буюу баклаврын гэрчилгээ өвөртлөөгүй олны танил хүмүүсийг танилцуулж байна. Дипломгүй ч улс удирдана Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоо самбаатай, зах зээлийн мэдрэмжтэй байдлыг өөрийн амьдралаараа харуулсан хүн бол манай улсын одоогийн Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулга. Тэрбээр олны өмнө гаргачих боловсролын үнэмлэх, дипломгүй ч бөхийн татамигаас бизнесийн салбарт шургаж, амжилт бүтээл, бэл бэнчингээрээ өдгөө Монголын тэрбумтануудын тэргүүн эгнээнд жагсаж байгаа юм. Мөн улс төрийн өндөр рейтинг, үнэтэй тоглогч болж чадсан юм. Тэрээр Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн гэдэг. Нэг ёсондоо бүрэн дунд боловсролтой нэгэн. Гадаад, дотоодгүй олон арван их дээд сургууль дүүргэсэн сэхээтнүүдтэй эн зэрэгцсэн ч,…

Цааш унших

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж, Улаанбаатарт 6 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Тодруулбал, 4 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Харин хоёр нь амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс илэрсэн гэж мэдээлсэн юм. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр бүртгэгдсэн гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 гаруй хүнээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Үргэлжлүүлэн хавьтлыг эрж хайх, хоёрдогч хавьтлын шинжилгээ үргэлжлэн тандалт судалгаа хийж байна. Ард иргэд одоо өөрөө өөрийгөө хамгаалах маскаа зүүх, гадуур дотуур аль болох явахгүй байх. олон хүн цугласан газар очихгүй байхыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Нэгэнтээ коронавирусийн халдварын голомт бий болсон учраас хавьтал,…

Цааш унших

Солонгос улсад хөдөлмөрлөж тэндээс дуучин болох мөрөөдлөө бодит болгосон эрхэм бол С.Гантогоо. БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөхдөө харь хэлийг төрөлх хэл шигээ сурсан тэрээр “Яг түүн шиг” шоунд оролцсноор монголчуудад илүү танигдсан. Өдгөө 37 настай С.Гантогоо насандаа баймгүй залуухан харагддаг. Тэрээр таргалахгүйн тулд зөв хоололтыг байнга баримталдаг бөгөөд арьс арчилгаандаа эмэгтэйчүүдээс дутахгүй анхаардаг ажээ. Сошиалд идэвхитэй байдаг тэрээр хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ үед Солонгос хэлийг эхнээс нь системтэйгээр сурахыг хүссэн хүмүүс, хүүхэд багачуудад зориулан Солонгос хэлний анхан шатны ОНЛАЙН сургалтыг зааж эхэлжээ.

Цааш унших

Зураг дээр дэлхийн хэмжээний супер од, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу Дэвид Бекхэм адилхан гэгддэг Г.Анархүү модель бүсгүйчүүдэд “дуртай”. Ямартаа л, залуусын дунд трэнд болсон Ю.Балжидмааг өөрийн болгож, Аатөр гэх хүүтэй болох вээ дээ. Угийн загварын бүсгүйчүүдтэй найзархаж, нэр холбогддог тэрээр өөрийн шүтээн модельтойгоо таарч гэрэл зургаа татуулжээ. Түүний шүтээн бол дэлхийд нэрээ таниулж яваа Хятад загвар өмсөгч Liu Wen. Г.Анархүүгийн шүтээн гэгдэж байгаа дэлхийн алдарт Elite модель агентлагийн тэргүүлэх загвар өмсөгчдийн нэг юм. Г.Анархүүгийн хувьд “News”агентлагийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ч сэтгүүлзүй гэхээсээ энтертайнмент шоу ертөнцийн мэдрэмжээрээ өөрийгөө бүтээж яваа нэгэн. Тэрээр короновирус гарахаас өмнө дэлхийн 30 гаруй улсаар аялж,…

Цааш унших

Монголын тайз дэлгэцийн урлагийн ноён оргилуудын нэг Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бүтээхийг хүсдэг дүрийнхээ талаар ярьжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд хаанаас харц ард, баатар, архичин, жолооч гээд янз бүрийн дүр бүтээсэн байна. Харин одоо жирийн малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Мөн чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй гэжээ. Түүнчлэн, тэрээр “Гавьяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг “Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин…

Цааш унших

Хоёр долоо хоногийн өмнө Англи хэлний багш, Comedy Lab клубын комедиан Н.Амаржин эхнэрийнхээ хамт “Эхнэрийн заавраар” хоолын шоу нэвтрүүлэгт орсон. Энэ үеэр зөрүүд ууртай төрхөөр үзэгчдийн өмнө ил гарсан. Шоу нэвтрүүлэг гэдэг утгаар “ууртай” дүр эсгэсэн гэх хариултыг өгсөн ч үзэгчдээс ирэх хандлагын шокноос гарч амжаагүй бололтой. Сүүлийн үед ихээхэн бухимдалтай байгаагаа цахим хуудаснаа илэрхийлсээр байна. Н.Амаржингын хувьд өдгөө 27 настай, эхнэртэйгээ гурван жилийн турш үерхэж гэрлэсэн гэдэг.

Цааш унших

Дорнод нутгийн үзэсгэлэн мисс О.Ариунзулыг дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээр хүмүүс андахгүй. Эр нөхөр нь өнгөрсөн жилийн 10 сард хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан гэх асуудлаар шүүхээс хоёр жилийн ял аваад өөрийн биеэр эдэлж буй. Харин эхнэр нь нөхрийнхөө шүүх хурлыг дуусгаад хүмүүсийн хэл амнаас дайсан уу, ажил нь тэгж таарсан уу хүүгээ аван Европыг зорьсон. Тэнд өөрийн мэргэжлийн кареариа үргэжлүүлэн ажиллаж байгаа. Нөхрийнхөө томдсон хувцсаар гангарах дуртай хэмээн ярьдаг байсан тэрээр энэ хугацаанд эх орондоо ирсэнгүй. Дуучин Б.Амархүү 2021 оны 10 сард суллагдана. Тэр үедээ эх орондоо ирнэ гэж ойр дотныхондоо хэлдэг аж. О.Ариунзул дуучин Б.Амархүү нар амьдралын эрхээр салахаасаа…

Цааш унших

Дэлхийд томоохонд тооцогддог Academy Awards, Grammy Awards, People’s Choice Awards зэргийг хөтөлдөг хамгийн өртөг өндөртэй нэвтрүүлэгч бол Эллен Де Женерс юм. Түүний 2003 оноос эхлэн хөтлөн явуулсан “Эллений ток шоу” дэлхий дахинд түгсэн алдартай нэвтрүүлгийн нэг. Харин түүний тухай харамсалтай нэг мэдээллийг өөрийн цахим хуудсаар түгээсэн нь “Тэрээр covid19 буюу коронавирусаар өвчилжээ. Түүний хариу эерэг гарсан ба ойр дотны хүмүүсийг шинжилгээнд хамруулж тусгаарласан тухай бичжээ. Дэлхий нийтийг хамарсан энэхүү вирус хэнийг ч ялгахгүй гэдгийн жишээ гэж болохоор байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж өөрийн болон ойр дотны хүмүүсээ аюулт тахалаас хамгаалахыг хүсье.

Цааш унших

Рок попоос нийтийн дууны урлаг руу эргэлт буцалтгүй орсон дуучин бол Номин талст хамтлагийн дуучин, Алтан гадас одонт Т.Дэлгэрмөрөн юм. Олны анхаарал дунд байдаг түүний хувийн амьдрал хувийнх байхаа болиод удаж байна. Дуулиант амьдралынх нь хань Х.Ананда бүсгүй өөрийн нэрийг бараг мартаж “Солонгон ааштай бүсгүй” дуугаар нэрлэгдэх болсон. Тэгвэл Солонгон аашт явахаар болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсанд “Оройн мэндээ манайхаан. Солонгон аашт нь явлаа.Хаашаа гэж үү? 🇲Монголчууд бидний зүрх сэтгэлийн сайханд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр эрхэм хүнийг Солонгон аашт нь гарынхаа хайртай шавь болгохоор 14 хоногийн хугацаатай карентиныг амттай болгочихоод ирье ээ. Буянт халуун хошуутай малынхаа үржил шимийг өв уламжлан шүтэлцэж…

Цааш унших