Өчигдөр шөнө /2020.12.09/ -ийн б нийт 977 иргэнийг Улаанбаатар хотоос хүлээн авлаа. Нийт 16 автобусаар 611 иргэн ирснээс 200 гаруй нь оюутнууд байгаа юм. Түүнчлэн 193 хувийн тээврийн хэрэгслээр 366 иргэн ирсэн байна. эдгээр иргэдийг гэрийн хяналтад шилжүүлсэн. Манай аймгаас Улаанбаатар хотруу найман автобусаар нийт 190 иргэн, хувийн 53 тээврийн хэрэгслээр 233 иргэн нийт 393 иргэн явсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 454 иргэнд түргэвчилсэн тест, 557 иргэнд PCR шинжилгээ хийж бүгд сөрөг гарсан. Ингэснээр Орхон аймагт батлагдсан 25 тохиолдол дээр нэмж батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 23627 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, 6331 иргэнд PCR-ын шинжилгээ хийлээ.…
Зохиогч: cool
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Ганболд, Г.Отгонбаяр, Ж.Цэсэн, Д.Цоодол, М.Наранбаатар, М.Уянга нарыг томиллоо. Маруушийн Уянга нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй. Гомбожавын Отгонбаяр нь 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй юм байна. Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг…
БАР ЖИЛТЭН 2021 ОНД Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг…
ТУУЛАЙ ЖИЛТЭН 2021 ОНД Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг…
Фэйсбүүк, инстаграмын мессенжерт саатал гарчээ. Хэрэглэгчид чат илгээх боломжгүй болсон бөгөөд фэйсбүүкийн мессенжерийн аппликэйшнээс чат илгээхэд хэрэглэгчдэд “сүлжээг хүлээж байна” гэх хариу гарч ирж буй аж. Өглөөний 09:00 цагаас эхлэн Их Британи, Европ даяар мессенжерийн хурд удааширч эхэлжээ. Уг асуудлын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж. Энэ талаар гомдол гаргасан хэрэглэгчдийн 80 хувь нь зурвас хүлээж авахгүй байна гэсэн бол 20 хувь нь огт нэвтрэх боломжгүй байна хэмээжээ. Эх сурвалж: independent.co.uk, mirror.co.uk
Монгол Улсын Засгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолд коронавирустхалдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллахаар заасан. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч ажиллаж байна. Тухайлбал цахим сүлжээгээр дамжуулан шүүх хуралд оролцогчдын ирцийг бүрдүүлэн онлайнаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад…
Фото модель, загвар өмсөгч Б.Номинцацралыг мэдэхгүй хүн ховор. “Mongolian International University” сургуулийн англи хэлний багш тэрээр багшаас илүү кино, реклам, телевизийн нэвтрүүлгээр олонд танигдсан. Нүдэнд дулаахан залуу таалагддаг гэж ярьдаг тэрээр саяхан ээж болж хүүтэй болсон билээ. Тэрээр хүүгийн ээж, хүний хань болсон ч ганган хээнцэр хэвээрээ байгаа нь олон эмэгтэйчүүдийн шуналыг хөдөлгөөд авсан. “Хязгааргүй өндөрт цойлж гарсан шувуунд хязгааргүй алсыг харах боломж олддог” гэж хэлэх дуртай цоглог, хөөрхөн бүсгүйн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон билээ. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” 106 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулж, цахим бугуйвч, программ хангамжийг турших ажил хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Цахим хяналт, удирдлагын төв”-ийн үйл ажиллагаа, цахим бугуйвч, программ, техник…
Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж хоёр бол Хонгор нутгаас төрсөн авьяас билэг төгөлдөр уран бүтээлчид билээ. Нэгэнтээ энэ хоёр эрхэм ам жаахан муруйж хэн хэндээ тунирхан хэдэн оныг үджээ. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олон түмэнд танигдсан Сангидорж “банхар” Пүүжээгээсээ жаахан эмээсхийж явахдаа нэг сайхан аялгуу зохион ноотолсноо үзүүлж, төгөлдөр хууран дээр тоглож сонсгожээ. П.Пүрэвсүрэн мөнөөх аялгууг сонсож, сэтгэлин таглаа ханзлан суухдаа “Найзад нь наадахад чинь таарчихмаар ийм шүлэг байна” хэмээн “Миний ээж тэмээчин” дууны шүлгээ өгсөн гэдэг. Тийм учраас “Миний ээж тэмээчин” дуу үнэнч нөхөрлөлийн…
Чемодантай хувцаснаас өөр зүйлгүй, амьдралаа хамтдаа босгох мөрөөдөлтэй залуу, халуухан явсан хосууд 10, 20 жилийн дараа тус тусын амьдралаа хөөж буй тохиолдол нийгэмд цөөнгүй л байдаг. Мөнгөгүй, мэдлэггүй, нэр алдаргүй байсан эрчүүд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, алдар хүндэд хүрсэн хойноо эхнэрээ солих үзэгдэл олон болжээ. Урлаг спорт, улс, төр бизнесийн салбарын эрчүүд гэр бүлээсээ салж, хоёр дахь амьдралаа зохиож буй тохиолдол олон байна. Хоёр эхнэртэй эрчүүд ёстой сонин биш болсон энэ цаг үед хэдэн гэргийтэйг нь тоолоход бараг бэрх болжээ. Спортынхноос гэхэд, Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд Монголоос цахиур хагалсан эрхэм, Монгол Улсын үндэсний бөхийн аварга хожмоо парламентад суугаа их хурлын…
