Зохиогч: cool

Монгол Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ. Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа залуу бөхчүүдийг дасгалжуулахын тулд Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу Японы иргэншил авах шаардлагатай байжээ. Түүнчлэн Японы иргэншил авснаар цаашид мэргэжлийн сүмо бөхийн зохион байгуулалтын бүтцийн гол дэвжээ болох хэяг удирдах боломжтой юм.

Цааш унших

Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2020 оны 5 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн бүх шатны байгууллагуудад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээж, хариугаа мөн тухайн системдээ хүлээн авах боломжтой болсон юм. Тэгвэл өндөржүүлсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн “Түр бүртгэл (Ковид-19)” цэсийг дээрх системд 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн нээж байгаа бөгөөд “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан…

Цааш унших

Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрууллаа. 2020.12.10-ны байдлаар 7096 хүнд шинжилгээ хийснээс 6925 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Үүнээс 70000 өрх, иргэн шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийт 70838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй…

Цааш унших

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 2315 тээврийн хэрэгслээр 5880 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 3244 тээврийн хэрэгслээр 15785 зорчигч хотоос гарсан байна. Нийт 21665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цааш унших

Хэзээний гал цогтой МУГЖ, дуучин Т.Ариунаа бага байхдаа “галзуу” бус ихэд даруухан охин байсан гэнэ. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багаасаа хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн байжээ. Урлагт бүх насаа зориулж яваа дуусч дундаршгүй эрч хүчтэй дуучин Т.Ариунаагийн тухай хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудыг тоон хэлээр хүргэж байна. 1. Т.Ариунаа 1983 онд эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуугаа бичүүлж байжээ. 2. Сурагчийн дүрэмт хувцастай 15 настай охин энэ дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980- аад оны үеийн дунд сургуулийн сурагчдын “шүтээн” болсон юм. Улмаар залуучуудын сэтгүүл, сонинд гэрэл…

Цааш унших

АНУ-д амьдардаг нэгэн монгол залуу 1000 доллар хандивлаж гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ. Тус залууг Т.Тэгш-Өлзий гэх бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод тракны жолоочоор ажилладаг байна. Тэрээр “Хүн Чанар” нэвтрүүлгийн багтай холбогдон “хэдийгээр би баян хүн биш ч , телевиз үзээд хоногийн хоолоо дэлгүүрээс зээл хийн залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болохоор холбогдож байгаа юм” хэмээн хэлээд нэвтрүүлгийн багийнханд 1000 доллар шилжүүлсэн байна. Уг хандивыг хүлээн авсан “Хүн Чанар” нэвтрүүлгийн хамт олон гэр хорооллоор явж өөртэй нь дэлгүүрийн хүмүүсийг шууд холбож олон айл өрхийн өрийг тэглэж өгчээ. Сайн үйлс бүхэн…

Цааш унших

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай Нэг. Үйлчлүүэгчийн танилцуулга Пүрэвбаатар Нандин-Эрдэнэ 10 настай, эмэгтэй. Сэлэнгэ аймаг Баянгол сумын харъяат. 2010 оны 12-р сарын 3-д төрсөн. Эцэг эхийн мэдээллээс: Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд 16/XI толгой өвдлөө гэсэн . Баянгол ( Баруун хараа ) сумын түргэн дуудаж үзүүлхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. 2 хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. 19/XI-ны өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн.Түргэн дуудаж Зүүн хараагийн эмнэлэгт хэвтсэн. Хоёр. Мэдээлэл авсан тухай 20/XI-ны 17 цаг 35 минутанд ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байгаа мэргэжилтэн…

Цааш унших

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн…

Цааш унших

“Яг түүн шиг” шоуны оролцогчдын нэг залуу жүжигчин Н.Мөнхсоёл нэг үе кино урлагт хит болж байв. Олон кинонд гол дүрд шилэгчид тэр олон жүжигчин охидоос ганцаараа “Яг түүн шиг” шоунд шилэгдсэнийг бодохоор мундаг байхаас яахав. Ганц бие ээж бүсгүй МУГЖ Б.Бат-Өлзийн хүү Б.Тамиртай болзож байсан нь эртний явдал. Харин одоо бол загвар өмсөгч Хайдав гэдэг залуутай үерхдэг. Ганц бие ээжийн жаргал зовлонг амсч яваа жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Бонус”-тай гэж цоллуулах дургүйгээ илэрхийлжээ. Тэрээр “ Хүмүүсийн бонустай гэж цоллодог ганц бие ээжүүдийн амьдрал үнэндээ тийм дардан биш. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог олон эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд хэнээс…

Цааш унших

Хорь гаруйхан насандаа гавьяат цол хүртэж дэлхийн шилдэг найман балетчины тоонд багтсан Д.Алтанхуяг Монголын үндэсний балетын сургуулийг байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Хаанаас нь ч харсан хүүхдэрхүү, үг дуу цөөнтэй дэлхийн хэмжээний од маань өөрийгөө жинхэнэ од болтол яагаа ч үгүй байна, энэ бүхэн зөвхөн эхлэл хэмээн даруухан ярьдаг. Дэлхийн алдартай тайз түүнийг урьж, “Нью-Иорк таймс” гайхалтай эрч хүч, төгс техник, эрэмгий дайчин төрхөөр нь шагшиж байсан цаг саяхан. Японы хатан хаан хүндэтгэл үзүүлэн өөрийн биеэр баяр хүргэсэн балетчин Д.Алтанхуяг өдгөө АНУ-д амьдардаг. Тэрээр өмнө нь гэр бүлээ олны өмнө тэр бүр ил гаргаж байгаагүй. Харин саяхнаас гэр бүлийнхээ…

Цааш унших