Нэгэн цагт зохиолын дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг найзынхаа нөхрийг булааж, гурван бяцхан хүүхдийн ээж болсон. Жил дараалан маамуулсан тэрээр ихээхэн шүтлэгтэй гэнэ аж. Сошиал найзууддаа хандаж, өнөөдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25-ны их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчих уриалгыг өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Өнөөдөр 12.р сарын 10. Энэ өдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25-ны их дүйчэн өдөр тохиож байгаа юм бна. Энэ өдөр цаст төвдийн мэргэдийн оройн чимэг болсон Богд Зонхава ламын их дүйчэн өдөр хэмээн их хөлгөний шашинт орнууд жил бүр тэмдэглэн буянд шамдан хилэнцийг тэвчин өнгөрөөх бөгөөд эл өдөр үйлдсэн…
Зохиогч: cool
Нийтийн дуучид дундаас өөрийн уянгалаг өвөрмөц хоолойгоо ялгардаг хүн бол дуучин А.Түмэн-Өлзий. Уртын дуучнаас их сургуулиа төгссөн ч, нийтийн дууны салбарт өөрийн нэрээ тамгалж яваа тэрээр тайзаа үгүйлжээ. Өөрийн цахим хуудаснаа “Сайхан дуугаа дуулаад зогсож байхсан” хэмээн бичсэн тэрээр өдгөө гэр бүлийн хамт хотын захад байрлах хаустаа хөл хоригдсон. Охин ээж хоёртойгоо амьдардаг дуучин бүсгүй өдгөө 34 настай.
“Mix” хамтлагийн ахлагч, реппер Темпо үеийн залуус дундаа үлгэр жишээч гэдгээрээ гайхагддаг. Тэрээр жүжигчин Шүүдэрцэцэгтэй багагүй хугацаанд үерхэж, цуг амьдарч байсан. Гэвч найз бүсгүй нь “Бид гурвын болзоо” кинонд тоглоод реппер залууг жүжигчин Тодгэрэлээр сольсон гэдгийг фенүүд нь андахгүй ээ. Экс найз бүсгүйгээсээ сэтгэлийн шарх авч явсан тэрээр өдгөө 30 насны босго руу өнгийж байгаа ч ганц бие хэвээрээ. Тэрээр араар тавилтын эрс эсэргүүцдэг гэдгээ нуудаггүй. Темпо өөрийн цахим хуудаснаа үеийн залуустаа хандаж, дараах зөвлөмжийг өгчээ. Тэрээр “Зүгээр нэг түр зуурын сэтгэл хөдлөлөөр хэн нэгнийг битгий гомдоогоорой. Түүнээс илүү гарч ирсэн ч үнэнч байж чадах үедээ буруу зөрүү зам зуурын…
“Хийморь”, “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг уран сайхны киноны найруулагч, УДЭТ-ийн жүжигчин Г.Эрдэнэбилэгийг танихгүй хүн ховор. Үеийнхэн дундаасаа гадаад дүр төрх, бие галбираараа ялгардаг тэрээр өдгөө 43 настай. Дөч гарсан эрийн шийрийг үзүүлж яваа тэрээр муугүй зураач гэдгээ баталдаг. Өөрийнхөө урын санд чамгүй олон зурагтай аж. Хамгийн сүүлд “Хийморь” киноныхоо гол дүрийн баатруудыг гараагаа буулгасан тэрээр бяцхан охиноо ч гэсэн цаасан дээр буулгасан байдаг.
МУГЖ Н.Ариунболд буюу “Болтрон” Бооёо гэр бүлсэг, хамгийн халамжтай аав болохыг түүний гэргий Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа байнга магтдаг. Үзэсгэлэнт гэргий, дөрвөн охинтойгоо амьдардаг гавъяат маань шинэ жилийн баяраар гэр бүлээрээ амтат жигнэмэг хийдэг уламжлалтай гэнэ. Энэ жил хөл хориотойн улмаас зав зайтай байгаа тул шинэ жилийн гацуураа зассан өдрөө уламжлал болсон жигнэмэгээ хийжээ. Гавъяатын гэр бүл өдгөө лагерын тансаг хаустаа гэр бүлээрээ хоригдож байгаа гэнэ. Шинэ жилээ угтан хашаандаа мөсөн талбай хийж, гадаах саравч ил зуухаа европ гэр бүлүүд шиг чимэглэсэн тухайгаа Бооёогийн гэргий стори хийжээ.
Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон сүүлийн үед хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг болсо. Бага охиноо төрүүлсний дараа 80 килограмм хүртэл таргалсан тэрээр Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглохын тулд 30 кг жин маш хурдан хугацаанд хаясан гэдэг. Тэгвэл тэрээр хөл хорионы үед дахин 3кг жинг хаяхаар эрс шулуудан өөхөө уйлуулж, булчин болгохоор кардио дасгалууд хийж эхэлсэн байна. Энэ тухайгаа “Өнөөдөр ёстой сайхан хөлөрлөө. Чатаар нүүрлүүгээ ус цацаад гээд байгаа хүүхнүүд та нар хичээгээд үзээрэй” гэжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.08-ны 06:00 цагаас 2020.12.09-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 14,516 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 52 объектын 20,669 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 551 автомашин, зорчигч үйлчилгээний 6 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна. ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Нийслэл болон Орхон, Дархан-Уул, Архангай,…
Сүүлийн 24 цагийн байдлаар Орхон аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар төмөр замын ажилчид, вокзал орчмын айл өрхүүд, хот хооронд зорчих хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ хийгдсэн байна. Нийт 487 хүнээс сорьц авсан бөгөөд хариу бүгд сөрөг гарсан. Аймгийн хэмжээнд нийт 5774 PCR шинжилгээ, 23173 сорьцын шинжилгээ хийсэн байна. Өнөөдрөөс эрсдэлийн үнэлгээ хийлгэж халдвар хамгааллын шаардлага хангасан такси компаниудыг ажиллуулахаар болсон байна. Үүнд Авто мастер, сүүтэй хадаг, ББ-Од, Тод-Од Транс компаниуд хамаарна. Орон нутагт зорчих хүсэлтэй 151 иргэний шинжилгээг 6, 14-р сургууль дээр авч сорьцыг шинжлүүлэхээр БОЭТ-ийн вируслогийн лабораторид хүргүүллээ. Үүнээс гадна 119.mn -д бүртгүүлсэн 944 иргэн байгаагаас 4 цэгээр дамжуулан…
СТА Энхболдын Чулуунчимэг түүний дуунууд хэн бүхний сэтгэлд н, гуниг, уянга айзам хөглөрүүлэн түгсэн билээ. Үйлэнд уран Бяцхан охин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг. Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө. Хүүхэд нас Энэ үедээ Хөдөлмөрийн баатар…
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ээжийнхээ хамт сумынхаа эмнэлгийн түргэний машинаар Улаанбаатарт ирээд нас барсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгджээ. Тодруулбал, тэднийг шинжилгээний бичиггүй гэдэг шалтгаанаар 22-ын товчооны орчимд хоёр цаг гаруй хүлээлгээд, ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна.Хүргэснийхээ дараа эх, охин хоёрыг тус тусад нь өрөөнд тусгаарласан бөгөөд охин ганцаараа байхаас айж уйлж байсан. Харин ээжийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсны дараагаар охиных нь өрөөнд оруулахад охин аль хэдийн нас барсан байсан талаар мэдээлэл нийтлэгдсэн юм. Бид энэ асуудлаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “10 настай охин Сэлэнгээс ирээд нас барсан нь үнэн. Яг тодорхой…
