Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа. Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын…
Зохиогч: cool
Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий. Тэгвэл тэдний А.Амин-Эрдэнэ охин нь найз залуутай болж, гэр орноороо оруулж гаргадаг болжээ. Энэ тухайгаа “Миний хийсэн хоолонд дуртай гэсэн” хэмээн бичсэн байна. Түүний хувьд инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа буянаар олны анхааралд өртсөөр байдаг.
МЭДЭГДЭЛ “Алтай холдинг” группын үүсгэн байгуулагч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд халдсан, илтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг албан бус хэн дуртай хувь хүн мэдээлэл оруулах боломжтой блогоос иш татан зарим хэвлэлээр түгээж буй бохир улс төрийн үйлдэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Нэг. Алтай холдинг групп болон С.Батболдтой хамаарал бүхий аливаа хуулийн этгээд шударга өрсөлдөөний зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Төрийн худалдан авалтын тендер, концессийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, ер нь Төртэй бизнесийн харилцаанд орж байгаагүй болно. Улс төрийн шалтгаанаар хууль, хяналтын…
Сүүлийн жилүүдэд залуусын тэр дундаа өсвөр насныхны үнэнч хэрэглээ болж буй “Тик Ток” апп өдөр ирэх бүр хэрэглэгчдийн цар хүрээгээ тэлсээр буй. Хэдхэн секундэд хөгжилтэй, сонирхолтой контент бүтээгчид Монголд ч олширч, зарим нь олон мянган дагагчидтай болжээ. Олны танил ээж нар охидтойгоо хамт тик ток хийж, охидынхоо авъяасыг нээсээр байгаа. Тухайлбал, дуучин Ану, топ модель Пүрэвсүрэн гээд олон олны танил ээжүүд охидтойгоо бүжиглэж байгаа. Тэдний цувааг Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуян болон түүний бяцхан охин үргэлжлүүлж байна.
Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу “усны гүнж” Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Өдгөө тэрбээр 40 насыг хол давсан ч, 20 настай охин мэт харагддаг. Түүний ийнхүү харагддагын нууц зөвхөн усан спорт биш гэнэ. Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж. Мөн тэрбээр чөлөөт цагаа ихэвчлэн дасгал, сургуулилт хийж өнгөрүүлдэг аж. Нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн бүр гоо сайхан байх хэрэгтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр амьдрал тэтгэгддэг юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бэлхүүстэй холбоотой” гэж байсан.
Дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгч олондоо танигдсан уран бүтээлч Р. Адъяа хөл хориог гэртээ бялуу, амтат боов хийсэн шигээ өнгөрүүлж байгаа аж. Түүний туршилтуудыг харсан найзууд нь “Тайз дэлгэцийн уран бүтээлээ орхиод бялууны цех байгуулаач” гэх болжээ. Жүжигчин Адъяагийн хувьд хоёр жилийн өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр сая төгрөгөөр торгуулж байв. Тэрээр 2016 онд батлуулсан гэр бүлээ цуцлуулсан бөгөөд өдгөө хүүгийн хамт гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа ажээ.
UBS телевизийн хөтлөгч асан Э.Халиун янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай. Тэрээр алс холын Италид гуравдахь амьдралаа босгож яваа. Баян эрийн эхнэр болсон ч хөдөлмөрч зангаа тавьж, нам гүм суусангүй. Амьдралын дасгалжуулагч болж, өрнийн соёлыг эх орныхоо залууст таниулж яваа. Тэрээр гоо сайхан харагдахын тулд хийх хэрэгтэй зүйлсийг жагсаан бичжээ. “Төгс бие галбир бага идэх Биеийн өөгөө засаж, янзлах Сүүлийн үеийн бүх тренд дагах Үнэтэй хувцас” гэж хүмүүс боддог. Яг үнэндээ сайхан харагдахад: Биеийн галбиртаа тохируулж хувцаслах Бага бус зөв зүйлээ идэх Биеийн өөг далдалсан өнгө, загвараар хувцаслах Нас болон өөртөө тохируулан хувцаслах Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэх. Ийм л энгийн байдаг”…
Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг ирэх даваа гариг хүртэл сунгалаа. Улмаар даваа гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Ингэснээр зарим үйлчилгээний газрууд нээгдэх юм. Тухайлбал, такси, барилга, кофе шоп, ресторан, захуудын ахуйн хэрэглээний тасаг, үйлчилгээний салбар зэрэг 34 чиглэлийн үйлдвэр үйлчилгээний газрыг нээнэ. Ахуйн хэрэглээний тасаг Модны зах Барилгын зах Ресторан Кофе шоп Хүргэлтийн хоол Хувцас захиалга, Гэр ахуйн барааны захиалга засвар Дархан Хими цэвэрлэгээ Ломбард Авто засвар Авто угаалга Авто зогсоол Цаг засвар зэрэг 34 төрлийн үйлчилгээг зөвшөөрлөө. Үүнээс гадна баар цэнгээний газар, караоке, бариа массаж, олон нийтийн арга хэмжээ, фитнесс, саун, үзэсгэлэн худалдаа зэрэг 20 гаруй үйл ажиллагаа нээгдэхгүй юм байна. Нийт 52 чиглэлийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээг хийж дээрх байдлаар шийдвэр гаргаж…
УДЭТ-ийн жүжигчин Г.Номууныг царайлаг залуухан чадварлаг жүжигчин гэдэгтэй санал нийлэх хүн олон. Хөл хориог гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй тэрээр өөрийн зургийн цомгийг цахим хуудаснаа дэлгэж эхэлжээ. Дашрамд дуулгахад, түүний ээж УЭДТ-т эмэгтэй хувцасны эрхлэгч хийдэг ажээ. Энэ тухайгаа “Миний бага нас театртай салшгүй холбоотой. “Ромео, Жульетта” жүжгийг анх тавихад би жаахан байсан мөртлөө өдөр бүр алгасалгүй үздэг байсан. Тухайн үед юу ойлгодог байсан юм бол бүү мэд. Жүжиг дуусахад уйлчихсан байдаг байж билээ. Одоо ч тухайн үед тоглож байсан гавьяат жүжигчин И.Одончимэг, О.Гэрэлсүх болон Г.Урнаа, Г.Алтанбагана гэсэн мундаг жүжигчин ах, эгч нарын царай, хэлж байсан үг хүртэл чихэнд сонсогдох шиг…
“Би од болно гэхээсээ илүү ард түмнийхээ зүрх сэтгэлд нь хүртэл сайхан дуулах хэрэгтэй гэдэг зарчмыг баримталдаг” хэмээн ярьдаг СТА дуучин Э.Энх-Эрдэнэ саяхан өөрийнгөө 20 кг жин хаясан тухайгаа зарласан. Тэрээр сүүлийн жилүүдэд тасралтгүй жин нэмж байсан нэгэн аж. Түүний жин 96кг байсан бол дасгал хөдөлгөөн хоолны тодорхой дэглэм барьснаар нэг сарын дотор 20кг жин хасаж 76кг жинтэй болж чаджээ. Өөрийнхөө “Хайралсанд минь уучлаарай”, “Хоёр амьдрахсан хорвоо”,”Итгэл сэтгэл”,”Мөнхөд чамайгаа” гээд хайрын тухай дуунууд дуулж “Нийтийн дууны хайрын дууч” гэх гуншинг өөртөө зүүсэн тэрээр турсан туршлагаа ойр дотныхондоо хуваалцдаг болсон гэсэн шүү.
