Зохиогч: cool

Одоогоос таван жилийн өмнө “Miss world mongolia-2015”, “Miss Globe Canada” зэрэг тэмцээнд амжилттай оролцож явсан мисс Б.Төгс-Амгалан гэгээрлийн замыг сонгожээ. “Аз Рийч” ХХК-н Гүйцэтгэх захирал мөн “Азтай Хүүхэд Сан”-ийн үүсгэн байгуулагч тэрээр хүүхдийн хөгжлийн төлөө хийсэн хүмүүнлэгийн ажлуудаа төдийлөн зарлаад байдаггүй ч эрхэлж яваа ажлаас нь түүнийг хэн бэ гэдгийг нь тодорхой харагддаг. Тэгвэл тэрээр буддын ухаанд суралцаж эхэлжээ. Энэ тухайгаа “Захирлын охиноос Ялгуусаны охин. Бүгдийн амгаланг айлтгая.Та бүхэндээ эхлээд өөрийнхөө тухайгаа товчхон танилцуулая. Миний нэрийг Төгс-Амгалан гэдэг. Би соёл судлаач мэрэгжилтэй. Тэр дундаа Буддын бясалгахуйн соёл судлаач. Айлын ууган охины хувьд эрт бие дааж, дүү нараа өсгөж, багаасаа үүрэг…

Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлыг сунгах эсэх шийдвэрийг гаргана. УОК өчигдөр орой хуралдсан. Хуралдаанаас 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Одоо Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулснаар эцэслэгдэнэ. Коронавирусийн халдвар нийт иргэдийн дунд тархаагүй, голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагаанаас бусдыг он гартал хэвийн байдалд оруулахаар төлөвлөжээ. 2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс Улаанбаатар, Архангай,…

Цааш унших

Өчигдөр 15: 40 минутын орчимд Төрийн ордны зүүн жигүүрын хоёр давхарт ажилладаг ажилтнаас короновирус илэрсэн гэх мэдээлэл гарсан. Уг асуудалтай холбогдуулан тус жигүүрт хөл хорио тогтоож гишүүдийн автомашиныг ордны хашаа руу нэвтрүүлэхгүй байв. Ер нь бол ордон хавиар ажилладаг хэн хүнгүй айдас түгшүүрийн байдалтай байгаагаа өөрсдөө сошиалаар мэдээлж байсан. Гэтэл тус сэжигтэй тохиолдлын PRC шинжилгээ хариу хоёрхон цагийн дотор гарч, сөрөг гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга Нямхүү өгсөн. Угтаа энгийн иргэдэд хийсэн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг бол Төрийн ордны ажилтны шинжилгээний хариу 2-хон цагийн дотор гарах жишээний. Энгийн иргэд орон нутгаас нийслэл рүү орж ирэхийн тулд дөн өвлийн хар…

Цааш унших

Хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн этгээдүүд давж заалдах шатны шүүхэд ханджээ Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр бусдын гарт амиа алдаад хоёр жил болж байна. Хэргийг эргэн сануулахад, 2018 оны 11 сарын 30-наас 12 сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Бид” ББСБ-ын оффисын ажилтан Батзориг, Тод-Эрдэнэ нар нь бүлэглэн Б.Тѳгѳлдѳрийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдсон. Улмааруг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдэж  2019 оны 4 сард…

Цааш унших

Өчигдөр буюу 2020 оны 12-р сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн  Хишиг-Өндөр суманд  эхнэр нь нөхрөө галт зэвсгээр буудчих шиг боллоо” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад Монгол улсын иргэн 22 настай эрэгтэй  Х.Б-ыг хамтран амьдрагч Ж.О нь нэг биш удаа буудаж хөнөөжээ. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар толгойн тус газар нь хоёр удаа буудсан гэх мэдээлэл байна. Одоогоор хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Ж.О-г саатуулаад байгаа ажээ. Тиймээс иргэн бүр болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэргийлнэ үү.

Цааш унших

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын олны өмнө ил гарч эхэлсэн залуу насны зураг сошиалд цацагдаж эхэлжээ. Тэдний улс төрийн замнал бол тэс ондоо. Тэдний намтар, улс төрийн түүхийг сөхвөл, Ерөнхийлөгч Х.Баттулга 1963 оны 3 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэр 34 дүгээр сургуулийг 8 дугаар анги хүртлээ сурж дүүргэжээ. Үүний дараагаар Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд…

Цааш унших

“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрхтэй реппэр бол PACRAP юм. Ингээд түүний тухай баримтуудыг сонирхоё. 1. PACRAP нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг Х.Ундрах гэдэг. 2. 2PAC 1996 оны 9-р сарын 7-ны өдөр Лас Вегаст буудуулсан гэдэг. Яг тэр өдөр Х.Ундрах төрсөн. Тиймээс Монгол дахь 2PAC-ийн хамаатан гэгддэг. Энэ бол зүгээр нэг тохиолдол биш. 3. Өөртөө PACRAP гэдэг нэр өгөхдөө 2PAC-ын PAC-ыг авч RAP гэдэг үгтэй хоршуулсан. 4. PACRAP сайн аав, сайн хань. Тэрээр хөөрхөн охинтой хип хоп аав юм. 5. 2016 онд “Unbox” студид “Deadpool” нэртэй дуу гаргаж байсан. Түүнээс хойш эрчимтэй уран бүтээлээ хийж…

Цааш унших

” Тань шиг л хүн болно ” Ааваа би болор шаахай авъя? -Миний охин аавынхаа үгэнд ороод мундаг хүн болох юм бол аав нь авч өгнөө. Ааваа тэгвэл би хэзээ мундаг хүн болох бол? -Ишш миний муу охин нялхаараа байна даа. Тэр бөөрөнхий нүхээр харж байгаа хүмүүс шиг л амьдар. Тэгвэл миний охин зөндөө болор шаахайтай болно. Аав шигээ л хүн болчихгүй бол миний охин мундаг хүн болноо. Өө тэгвэл ааваа би болор шаахай авахаа больлоо. -Хүүе миний охин ягаад тэгж бодов? Тэр дээрээс надруу хардаг ах эгч нар надруу муухай хардаг. Бас тэр хүмүүс таныг муухай үгээр хэлж хааяа…

Цааш унших

Төр+Түмэн=УЛС Ард түмэн нь төргүй ухалзчих гээд, төр нь түмнээсээ ангид…хоёр тийшээ хараад, хорь хуваагдаад удлаа даа. . Хоёулаа нийлж байж л УЛС болдог юмсан. 1. Архангайн онцгой комисс, эмч эмнэлгийнхэн голомттой бүс нутгаас гарч байгаа иргэддээ шинжилгээ хийсэн үү? Хот руу эмчилгээнд явж байгаа бол товчоон дээр саатуулахгүй байх талаас нь 13А маягтыг нь бүрдүүлээд, нөхцөл байдлыг ойлгуулаад, шинжилгээний бичгийг нь өвөртлүүлээд мордуулсан уу? Эсвэл бүхэл бүтэн аймаг одоо хүртэл PCR шинжилгээ хийх чадамжгүй байна уу? 2. Тухайн иргэний ар гэрийнхэн улс даяар хэд хэдэн бүс нутагт хэдэн зуун мянган хүн хөл хорионд сууж, 22-ын товчоон дээр саатуулж байгааг мэдсэн…

Цааш унших

Төрийн ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад авчээ. Тодруулбал, тус жигүүрийн хоёр давхрын нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс PCR-аар шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн байна. Хариу нь гарах хүртэл ордонд хөл хорио тогтоогоод байна. Бид удахгүй дэлгэргүй мэдээллийг хүргэнэ.

Цааш унших