Төрийн ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад авчээ. Тодруулбал, тус жигүүрийн хоёр давхрын нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс PCR-аар шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн байна. Хариу нь гарах хүртэл ордонд хөл хорио тогтоогоод байна. Бид удахгүй дэлгэргүй мэдээллийг хүргэнэ.
Зохиогч: cool
Гоёж гангалах хобби зөвхөн бүсгүйчүүдэд ч бус эрчүүдэд байдаг. Тэр дундаа олны танил эрхмүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. Гоо сайхны хагалгааны дараа “гоё” болсон олны танил эрчүүдийг тоймлон хүргэе. “Алаг нүдэн” Б.Баттөмөр гишүүн Парламентын харчууд косметик мэс засалд дурлах эхлэлийг М.Энхсайхан тавьж байсан гэж болно. Тэрээр зовхи нь унжсанаас давхраа оёулах мэс ажилбарт орж байсан гэдэг. Одоо бол энэ давалгаанд олон түшээд нэгдсэн. Тэдний отгон нь одоогоор эрхэм гишүүн Б.Баттөмөр юм уу даа. Тэрээр 2016…
Энэтхэг улсын Андра Прадеш мужид учир шалтгаан нь үл мэдэгдэх өвчнөөр 450 гаруй хүн өвчилжээ. Тус мужийн өмнөд хэсэгт орших Элуру хотод өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд дотор муухайрах, татах болон аманд хөөс сахрах зэрэг шинж тэмдэгтэй хэдэн зуун хүн эмнэлэгт хандсан байна. СУРТАЛЧИЛГАА Тэдний нэг, зүрхний өвчтэй байсан 45 настай эрэгтэй дээрх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн ч нас баржээ. Тус мужийн Тандалтын албаны ажилтан Долла Жоши Ройн мэдээлснээр уг өвчний улмаас 455 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 200 нь эдгэрсэн байна. Одоогоор Энэтхэгийн Анагаах ухааны институтийн мэргэжилтнүүд өвчний шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Долла Жоши Рой “Энэ өвчин хоол…
Голомттой аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос орон нутагт нь буцаах Монгол Улсын Засгийн газраас түр журам гарсан. Иймд Орхон аймаг Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр буюу 12-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт 3 автобусаар 89 зорчигч ирлээ. Эдгээр иргэд 119.mn сайтад бүртгүүлж, PCR-ын шинжилгээнд хамрагдсан. Түр журмын дагуу зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Иргэдийг Орхон аймгийн Онцгой комисс Жаргалант сумын постон дээр хүлээн авч, биеийн дулааныг нь хэмжиж, асуумж бөглүүлээд, гар утсанд…
Сүүлийн 24 цагт PCR шинжилгээг 657 иргэнд хийж бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Эдгээр иргэдийн 512 нь Орхон аймгаас бусад орон нутагт зорчих иргэд байна. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотоос 103 хүн ирж, гэрийн ажиглалтад 101 иргэн шилжиж, 2 иргэн тусгаарлах байранд оржээ. Ажиглан тусгаарлах байранд нийт 986 иргэн байна. Өчигдөрийн байдлаар 5 тусгаарлах байрнаас 122 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ. Одоо ажиглан тусгаарлах байранд нийт 30 хүн байгаагаас 26 нь тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид байгаа юм. Улаанбаатар хотруу зорчихоор Erdenet.mn сайтад бүртгүүлсэн иргэдийг утсаар дуудлага өгч 6-р сургууль, 14-р сургууль дээр шинжилгээнд хамруулж байгаа. Мөн erdenet.mn сайтаас гадна…
Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн үе тэнгийнхнийг манлайлан явсан гэр бүлийн хос дуучид бол Э.Чулуунчимэг, Б.Болд нар юм. Хэдий өөр өөрсдийн хоёр дахь амьдралыг эхлүүлсэн ч тэднийг мөнхөд холбох охин үр нь байгаа. Б.Болдтой усны дусал мэт адилхан Б.Аялгуу охин өнөөдөр 8 нас хүрч байна. Аав ээжийн үргэлжлэл болсон авъяаслаг охинд нарт хорвоод мэндэлсэн баярт өдрийн мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт шалгалтын албан хаагчид өчигдөр нийтийн тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 52 автобусанд хүн хоорондын зай бариагүй, 7 автобус гар ариутгагчгүй байжээ. Коронавируст (Ковид-19) халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчих, хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолууд дээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчдаас гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 9 хяналтын ТББ-ууд, хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нийт 51 албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа билээ. Мөн автобусны буудлын ойролцоох зах худалдааны төв, хүнсний…
Улс төрч, хуульч гэхээсээ илүү АЖ Н.Сувдаа гуайн хүү, Мөнхийн ус, Аж богдын харуул, дуучин, гитартай, царайлаг Бат-Оргилыг танихгүй хүн ховор. Улсын байгууллагад нэг их ажиллаж байгаагүй тэрээр сүүлийн хэдэн жил ХҮН-ыг дагаж нэлээдгүй гүйсэн ч тусыг эс олсон. Уг нь түүний мэргэжил хуульч, хөгжлийн бодлого, улс төрийн реформист юм билээ. Өдгөө нам бус болсон тэрээр МҮОНРТ-ийн захиралын суудлыг горилж, нэрээ дэвшүүлжээ. Хэд хэдэн удаагийн улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлж явсан тэрээр өөрөөсөө даруй үе мултарсан залуу бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн.
“Хайрын дууч” нэрээр олонд танигдсан дуучин С.Сэрмаа үеийнхээ уран бүтээлчид дундаасаа хамгийн хошин мэдрэмжтэй гэх үнэлгээг өөртөө аваад байгаа. Тэгвэл тэрээр шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан өөртөө худалдан авсан гоёлын даашинзаа хэн нэгэнд бэлэглэхээр болжээ. Энэ тухайгаа “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй, бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрдэг” гэжээ.
Дэлхий нийтээс зарласан хөл хориотой холбогдуулан АНУ-д ирэх хэдэн жилүүдэд контент үйлдвэрлэгчид хамгийн их ашиг орлоготой байх судалгааг гаргасан. Уг судалгааг үндэслэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эгч дүүстэйгээ нэгдэж контент хийхээр болжээ. Овсгоотой сэргэлэн дүүгийнхээ ачаар нэг хүндийг олсон эгч Ч.Уянхолбоо, дүү Ч.Номинхолбоо нар нь олны танил болсон нь үнэн. Тэд эхээсээ тавуулаа боловч том ах, бага эрэгтэй дүүгээ тэр бүр олны өмнө гаргадаггүй. Тэдний том ахын талаар мэдээлэл одоогоор алга. Харин бага дүү Ч.Ганхолбоо өдгөө нэгэн уул уурхайн компанид уурхайчин хийдэг. Эгч нарыгаа бодвол тэрээр тун энгийн амьдралаар амьдарч яваа шулуун шударга зантай гүндүүгүй монгол залуу байдаг ажээ.
