Зохиогч: cool

Монголыг дэлхийд таниулж байгаа хамтлаг бол яалтчгүй “The Hu” юм. Тэдний сүүлд гаргасан “Sad but True” дууг iTunes store-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна. Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан Sad but True дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.

Цааш унших

Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн үе тэнгийнхээ моделиудын дундаас цэвэрхэн царай, өндөр нуруугаараа ялгардаг. “Бүтэн амьдрал” олон ангит кинонд дүр бүтээснээр түүнийг танихгүй хүн үгүй болсон. Тухайн дүрээрээ охидуудыг нэг хэсэг хуйлруулаад авсан. О.Билгүүн өмнөх амьдралаасаа хөөрхөн охинтой бөгөөд саяхан шинэхэн хайраараа мэргэжил нэгт бүсгүйг сонгосноо зарласан. Ажил, амьдрал нь жигдэрч ид гялалзаж яваа загвар өмсөгч О.Билгүүн өнөөдөр 28 нас хүрч байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Цааш унших

Хосе Ириартегаар ахлуулсан Их Британи, Колумбын археологичдын баг дэлхий нийтийн анхаарлыг татах гайхалтай мэдээг олон нийтэд мэдээлжээ. Тодруулбал, 11,800-12,600 оны өмнө бүтээгдсэн Амазон дахь Серрания Ла Линдосад байрлах хадны сүг зураг 10 гаруй км үргэлжлэх бөгөөд матар, сарьсан багваахай, могой, яст мэлхий гээд ан амьтан, ахуй амьдралыг дүрсэлжээ. Энэхүү цогцолборыг “Эртний Систиний сүм” гэж нэрлэсэн бөгөөд өнгөрсөн жил олджээ. Улмаар судалгаа явуулж, Амазоны алдсан соёл иргэншлийн тухай баримтат киноны зураг авалт хийж энэ жил олон нийтэд мэдээлж байгаа юм. Археологийн багийн Колумбын ахлагч хэлэхдээ: “Та хэрвээ тэнд байх юм бол хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Бид олон үеийн туршид…

Цааш унших

Жоохон хүүхэдтэй эсвэл тэжээвэр амьтантай айлуудын хувь гацуураа засна гэдэг авъяас мэдэх хэрэг болоод байгаа. Тиймээс гацуураа засаж байгаа энэ цаг үед хэрхэн засах санаа болон хамгаалах шалгарсан аргуудаас түүвэрлэн хүргэж байна. За тэгээд шинэ жил хүртэл гоёхон гацууртайгаа байхын ерөөл дэвшүүлье ээ.

Цааш унших

Зара хүүхний зургууд monica bellucci and zara Yusupova гээд хайхаар харьцуулсан зургууд гарч ирнэ Дэлхийн дур булаам бүсгүйчүүдийн нэг Моника Беллучигийн ихэр гэмээр үзэсгэлэнтэй бүсгүй Казакстан бүсгүй дэлхийд алдаршаад байна. Тэрбээр Казакстанд төрсөн ч өдгөө Энэтхэг улсад ажиллаж амьдарч байгаа аж. Түүнийг Зара Юсупова гэдэг бөгөөд энэ жил 34 нас хүрсэн байна. Тэрбээр загвар өмсөгч, жүжигчин хийж болох байсан ч багаасаа мөрөөдөж ирсэн эмч болох мөрөөдлөө биелүүлсэн. Тэрбээр эмэгтэйчүүд, эх барихын эмчээр ажилладаг. Зара бүсгүйн хувьд алдаршаад байгаа ч жүжигчин Моника Беллучиг шүтдэггүй гэдгээ мэдэгджээ. Моника Беллучи болон Зара Юсупова нарын зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Өв соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Монголын үндэсний дархлааг мянга мянган жилээр хадгалж ирсэн язгуур хөгжмийн зэмсгүүд болон хөгжимчдийн тухай Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх ямар ч ойлголтгүй явдаг нь үнэн хэмээн мэдэгдэж өөрийн байр суурийг илэрхийлжээ. Ингэж бичиж байгаад уучлаарай. Шуудхандаа бол Монголын үндэсний дархлааг мянга мянган жилээр хадгалж ирсэн язгуур хөгжмийн зэмсгүүд болон хөгжимчдийн тухай Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх ямар ч ойлголтгүй явдаг нь үнэн. Бичих шалтгаан нь: Шанхай хотоос Хятадын эртний хөгжмийн түүх, хөгжил уламжлалын тухай сайхан тоглолтыг цахим дамжуулалтаар шууд үзлээ. Дундад улсын 56 үндэстний төлөөллийн язгуурын хөгжмүүдийг нэг доор найрсан дуурьсахыг сонсоод бишрэв. Түүнд Монгол хөгжим эгшиглэж байгааг…

Цааш унших

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байна. МУУГЗ Б.Ганбат нь Монголын эстрад, джаз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ. Түүний зохиосон “ Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга”/ этноджаз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал”/ фолк джаз/, “Дөрвөн настай халиун”/ концерт хэлбэрийн джаз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга,…

Цааш унших

Мөрөөдлийн театрын жүжигчин “Бүдүүн” Ганбаа үсээ засуулжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа засуулсан үсээрээ гангарсан байна. Хөл хорионы өдрүүдэд хүнснээс бусад үйлчилгээний газруудыг ажиллахыг хориглосон. Өнгөрсөн 28 хоногт үсээ засуулалгүй явсны эцэст өнөөдөр үсчин найзыгаа зорьж очин өнгө зүс зассан байна.

Цааш унших

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталсан ба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгалаа. Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой…

Цааш унших

Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 209 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: 1. Баян-Өндөр, Жаргалант сумдын зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрлөө. Харин хүн олноор цуглардаг ч иргэд ихэвчлэн үйлчлүүлэх магадлалтай тул амны хаалтгүй байдаг тул ресторан баар, караоке, пабын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал нээхээргүй байхаар шийдвэрлэв. 2. Олон нийтийг хамарсан…

Цааш унших