Зохиогч: cool

Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн боомтод үйл ажиллагаа явуулж буй албан хаагчид дасгал сургуулилт зохион байгуулж улсын хилээр нэвтэрсэн ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ, бэлэн байдлыг шалгав. Сургуулилтын явцад гаргасан алдаа дутагдлуудыг газар дээр…

Цааш унших

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura2020” онлайн тоглолт  2020-11-29-ны өдрийн 19:00 цагт болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн тоглолт Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулагдах гэж байна. “Uvertura2020” онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүрэхээрээ энэ удаагийн тоглолт онцлогтой. Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулагдах юм. Сонгодог, сор бүтээлүүд дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцож байгаа аж. Амралтын нэг өдрийг гэр бүлээрээ сонгодог бүтээл үзэж сэтгэлийн цэнгэл…

Цааш унших

Өчигдрийн “Монголчууд гэртээ” хандивийн үйл ажиллагааг зохион байгуулсан гол хүн нь жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр ажээ. Тэрээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн юм байна. Тэрбээр мөн энэ сарын 15-д Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүтэй хамтран Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-2 хэлтсийн албан хаагчид болон зам дээр зогсож үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, Дотоодын цэргий сургуулийн сонсогчдод, ТҮК-ийн ажилчдад халуун аарц, халуун хоол болон маск өгч амжилт хүсэн талархал илэрхийлсэн байна.

Цааш унших

Эрүүл мэндийн яамныхаан!!! Өвчин зовлонд цадах болоогүй юу? “Зуд болохоор зоолдог нохой” шиг тэд ийм увайгүй, бид ийм хүлцэнгүй байж болох уу? Халдвар авсан нэг хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг. Бас нэг удаагийн шинжилгээ өгөхөд 150,000 төгрөг. Хувиасаа төлөхгүй учраас үнэ нь хамаагүй гэж бид бодож болох ч энэ мөнгийг бид төдийгүй бидний үр хүүхэд төлнө гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдөр “Оном ” сангийн тэргүүн , доктор Д.Наранбаатарын хэлсэн үг бүр ноцтой. Тэрээр “Корона”-аар далимдуулж хувь хүмүүс мөнгө олж, өөрийгөө баяжуулж байгааг нэр устай нь дэлгэлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нараар толгойлуулсан тендэрийн мафи…

Цааш унших

Арай л муухай эхэлчихсэн үү? За яахав. Гэхдээ яг ийм асуултыг эрчүүдээс нь асуумаар монгол гэр бүлтэй алхам тутамдаа таарна. Цусандаа байдгиймуу, ясандаа байдгиймуу бүү мэд. Бүр нэг цаанаасаа Чингисийн үр удам гэдэгтээ мянган дамнаад итгэчихсэн, гэрийнхээ хойморт залраад хаая хүүе гээд эгнэгт эзэгнээд сууж байх хүсэлтэй. Болж өгвөл олон эхнэр авдаг байсныг нь ч дуурайчих гээд үзчихнэ. Тэрийгээ байдаг л зүйл, бүр байх ЁСТОЙ зүйл мэтээр хүлээж авдаг. Намайг ингэж бичлээ гээд хэсэг бүлэг нь эр хүний сүлд хийморь, яасан ийсэн юу, хог асгуулах гээ юу бла бла гээд хүний ёсноос гажууд юм хийх гэж байгаа аятай дайрна л…

Цааш унших

Жүжигчин Р.Анхням, Өнөржаргал нар үерхэдэг байсан уу Жүжигчин Р.Анхням өөрийн цахим хуудаснаа цэл залуугийнхаа гэрэл зургийг нийтлэжээ. Зургийнхаа тайлбарт “Манай ангийн Өнөржаргал Арсланбаатар бид хоёрын тайзны ажилд зориулж 1-р курст байхдаа авхуулсан зураг юмаа . Би 17-н настай байсан гэсэн үг юм байна. Багш нар намайг тарган байна гээд элсэлтийн шалгалтанд унагаах гэж байсан ч МУГЖ Л.Чаминчулуун багш би турааж чадна гээд авч үлдсэн түүхтэй. Үнэхээр ч турааж чадсаныг нь та бүхэн мэдэж байгаа” гэжээ. Үнэн хэрэгтээ Өөскөө буюу Өсөхжаргал Анхням хоёр үерхэж байсан юм биш байгаа гэж хардлага фенүүдэд дунд нь төржээ.

Цааш унших

Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан 1996 онд СУИС-ийг төгсөн УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар “Өнгөт инээд” Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж 3 дах жилдээ оролдож байж 1996 онд тэнцэж элсэн орсон гэдэг. Өнөөдөр Маск хамтлагийн жүжигчин, найруулагч МУГЖ Ж.Мөнхсайхан төрсөн өдрийн баяр тохиож байна аа. Жүжигчин Мөнхсайханд төрсөн өдрийн гал халуун мэндийг үзэгч олныхоо өмнөөс хүргэе. Гэртээ гэр бүлээрээ баяраа сайхан тэмдэглээрэй.

Цааш унших

Загвар өмсөгч О.Билгүүнийг танихгүй хүн ховор. Өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо хошин маягаар илэрхийлдэг тэрээр бусдын адил хөл хориог хоол хийж идээд, унтаж өнгөрүүлж байгаа ажээ. Энэ тухайгаа “Жирэмсэн мэт урагшаа гэдэстэй, урт гэзэгтэй, бараг л эмэгтэй хүн боллоо” гэжээ. Мөн хөл хориог сунгахгүй байгаасай гэж хүсч буй гэнэ шүү.

Цааш унших

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт гадаадад төвхнөөд удаж буй. Түүний гэргий жүжигчин, сайхан бүсгүй О.Байгалийг танихгүй хүн ховор. Хатагтай О.Байгаль нөхрийнхөө дэмжлэгтэйгээр 10-аад жилийн тэртээ байгуулж байсан “Baigal Beauty & Spa Center” салон Монголын толгой баячуудын гэргий нарын ямбалал болсон тийм томоохон газруудын нэг гэхэд хилсдэхгүй. Өөрийн хоббигоо үргэлж хөгжүүлж явдаг О.Байгаль бүсгүй удахгүй болох зул сарын баяр буюу шинэ жилийн чимэглэлээр өөрөө хийж байгаагаа цахим хуудаснаа нийтлэжээ. Хувийн бизнестээ анхаарч, хажуугаар “Улаан пальто” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байсан О.Байгаль хатагтай АНУ-ыг зорихоос өмнө Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн гэдэг. Сонирхуулахад Ч.Сайханбилэг О нэг хүү, хоёр охинтой. Том…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна. Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад нэг хүн байгаагаас 80 настай нэг хүний биеийн байдал хүнд аппаратад байна. Өвчлөгсдийн насны байдал 2-90 нас, дундаж наслалт нь 34. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварыг аймгаар нь авч үзвэл, Сэлэнгэ аймаг-157 Дархан-Уул аймаг-33 Говьсүмбэр аймаг-3 Дорноговь аймаг-20…

Цааш унших