Зохиогч: cool

Монголын хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа. Өдгөө 35 настай ч ганц бие яваа тэрээр өөрийгөө хажуунаас харж үзэхсэн хэмээн цахим хуудаснаа бичжээ. А.Туяаг эргүүл эрчүүд олон ч, яг гэр бүл зохиох хэмжээний залуутай одоог хүртэл тааралдсангүй хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Өөрийнхөө олсон мөнгийг зөвхөн өөртөө зарцуулах дуртай тэрээр нийслэлийн баруун захад оршин Мах импексийн хавийн унаган хүүхэд гэсэн. Айлын дунд охин болж төрсөн тэрээр нийслэлийн 62-р дунд сургуулийг дүүргэжээ.

Цааш унших

Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа “Өглөөний мэнд ах дүүсээ.Ард олны минь аж амьдралд хөл хорио цээр дахин цааш сунгагдах бол улам бүр хүнд хэцүү болох нь тодорхой болж байна. Манай засгийн газар өрийн дарамтнаас гарах гэж бишгүйдээ их чармайсан гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэвч цар тахал дэгдэж буй одоогийн хэцүү цаг үед ажил олгогч жижиг дунд үйлдвэрлэгчдээс эхлээд аж ахуйн нэгжүүд болон төсвийн цалингаараа өдөр өдрийг холбож байдаг хөдөлмөрчид , сэхээтнүүд маань ашиг орлогоггүй болж ажилгүйдлийн тоо нэн хурдацтайгаар ихсэх нь‼‼‼ татвар төлөгч хөдөлмөрчдийн амьдралын үнэ цэнийг халамжийн мөнгө болгон эргэлтгүй тараадгаас илүү том эрсдэлтэй байгааг эрх биш мань мэтээр хэлүүлэлтгүй…

Цааш унших

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг. 15 см-ээс нэг метр хүртэлх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч 10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо…

Цааш унших

“Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн МУГЖ Г.Золбоот эхнэрээ сольж, хэнз үрийн зулай үнэрлэжээ. Өдгөө 50 насыг золгож яваа түүний хоёр дахь эхнэрээс төрсөн бага хүүхэд нь 3 настай. Түүний анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байснаас авахуулаад бүсгүйчүүд одоо ч түүнийг зүрх шархлуулам сайхан эр хэмээн шүүрс алддаг. Ямартаа л анхны эхнэр Н.Мөнхтуяаг нь “Нөхрөөсөө салаад өгөөч” гэж үйл тамыг нь үзэж байх вэ дээ. Гурван хүүхдийн аав, эхнэртээ туйлын үнэнч гэгдэж байсан Г.Золбоот хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10 гаруй насаар дүү…

Цааш унших

Бид энэ удаа олон хүүхэдтэй олны танил гэр бүлүүдийг онцолж байна. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айлыг өнөр бүл гэдэг. Энэ удаад “Эхийн хоёрдугаар одон” буюу дөрвөн болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлүүдийн тоймлон хүргэе. Хүүхэд хүнстэйгээ ирнэ гэдэг ч тэднийг өсгөж, хүмүүжүүлэхэд эцэг эхээс нь маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр, хайр энэрэл, ур ухаан шаардагддаг болохыг хэн хүнгүй мэднэ. Таван хүүхдийн ээж дуучин Ану Нэгэн цагт Гала хамтлагаараа олонд танигдаж байсан дуучин Ану өдгөө дөрвөн удаагийн төрөлтөөрөө 5-н сайхан охин төрүүлээд буй. Түвшинбаяр гэр үе тэнгийн даруу төлөв залуутай гэр бүл болсон түүний охидыг ээж нь өсгөж өндийлгөдөг…

Цааш унших

Хошин урлагийн ТВ коктель хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цолмонбаяр буюу Цоомоо сүүлийн хэдэн жил таг чиг. Мөрөөдлийн хуримаа хийсэн хэмээн бахархалтай ярьж суусан тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд аав болжээ. Гэр бүлсэг, эхнэрээ хайр халамжаар дутаах дургүй тэрээр урлагийн салбараас түр хөндийрч гэр бүлийнхээ бизнест ханцуй шамалж яваа аж. Түүний эхнэрийг Өлзий гэдэг. Японд өндөр боловсрол эзэмшсэн даруухан бүсгүй. Э.Цоомоо эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байжээ. Анх танилцсан дурсамжаа ярихдаа “Анх бид хоёр 2001 онд танилцаж байлаа. Би СУИС-ийн 2-р курсийн оюутан байсан үе. Жүжигчин Бархүү бид хоёр нэг анги. Хэлний сургуулийн оюутнуудын урлагийн үзлэгийг бэлдэж өгөөд нөгөө…

Цааш унших

Монголын хамгийн үнэтэй хөтлөгчдийн нэг найруулагч, жүжигчин Г.Анхбаяр буюу Анхааг танихгүй хүн ховор. Монголын хамгийн том бизнесийн групп болох “MCS”-ийн хүргэн болсон тэрээр монголын сүүлийн үеийн элит гэр бүлүүдийн нэг болсон гэхэд болно. Хөл хориог ашиглан хоббигоо хөгжүүлж эхэлсэн бөгөөд эхнэр нь хамгийн том фен нь гэсэн. Улаанбаатарын үнэтэй хаус хотхонд амьдардаг тэрээр гэртээ ч маш дэгжин, ганган хувцасладаг болохыг хувийн профайлаар нь орж харж болно.

Цааш унших

МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Жамбын Бтмөнх 1926 оны III сарын 10-нд Увс аймгийн Хяргам сумын нутагт малчин ардын гэрт төржээ. Ж.Батмөнх 1939-1942 онд Увс аймгийн Хяргас сумын бага сургууль, 1942-1945 онд мөн аймгийн Улаангом хотыг бүрэн бус дунд сургууль, 1945-1947 онд МУИС-ийг төгсч эдийн засагчийн мэргэжилтэй болжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн Шинжлэх Ухааны Академид суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Ардын хувьсгалын жилүүдэд МАХН-ын хүмүүжүүлэн бойжуулсан ардын сэхээтний нэг төлөөлөгч нөхөр Ж.Батмөнх тус орны улсын ардын аж ахуй, соёлын янз бүрийн салбарт ажиллах залуу боловсон хүчнийг…

Цааш унших

Өрх бүрт сая төгрөг өгөх боломж байна!!! Тэтгэврийн зээлийг тэглсэнтэй яг адилхан… (Цаадуул чинь сая төгрөгийн үнэтэй дарс ууж байхад бид өлсч үхэхгүйн төлөө сая төгрөг гуйж байна) Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч хатуу хөл хорионд орсон иргэддээ зориулж “өрх бүрт 1 сая төгрөг олгох, үүнийхээ 800 мянган төгрөгийг дотоодын үйлдвэрлэгч нараас архи согтууруулах ундаа, тамхинаас бусад хэрэгцээгээ ваучерээр авах (үүнд Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг компаниуд багтахгүй ), 200 мянган төгрөгийг нь бэлэн мөнгөөр олгох” санал гаргаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон. Гэвч Засгийн газар энэ саналыг хүлээн авсангүй. Хажуугаас нь манай улсын гавьяаттай гавьяатгүй баахан эдийн…

Цааш унших

Аймгийн хэмжээнд коронавирусын халдварын хяналтаас гадуур тохиолдол бүртгэгдээгүй, халдварын тархалтаа хяналтандаа авч чадсан тул эмийн сан болон, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа. Маргааш буюу 11-р сарын 27-оос эхлэн 8 нэрийн болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд ажлын тусгай горимоор буюу өглөө 08:00-18:00 цаг гэсэн цагийн хуваариар ажиллах болно. Нийт 304 хүнсний дэлгүүрт 428 худалдагч ажиллана. Эдгээр дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж нийт 1426 м.кв талбайд ариутгал хийжээ. Түүнчлэн дэлгүүрт ажиллах бүх худалдагч нарыг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Дээрх хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлүүлэгчдийг…

Цааш унших